
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Авто замын газар, Замын Цагдаагийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар хамтран өнгөрсөн сарын 28-аас нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг 24 аж ахуй нэгжид шалгалт хийжээ. Шалгалтад нийт 749 тээврийн хэрэгсэл хамрагдаж, 1105 зөрчил илэрсэнээс гэрэл дохио ажиллагаагүй 353, чанга яригч ажиллахгүй 192, гадна болон дотор цэвэрлэгээ хангалтгүй 62, дугуйн стандарт хангаагүй 42 тээврийн хэрэгсэл байсан аж. Мөн мэргэшүүлэх сургалтад хамрагдаагүй 160 жолооч, 115 тасалбар түгээгч нийтийн тээврийн хувийн болон улсын аж ахуй нэгжүүдэд хөдөлмөр эрхэлж байсан зөрчил гарчээ.
Дээрхи зөрчилүүдийг арилгах зорилгоор Нийслэлийн нийтийн тээврийн газраас өчигдрөөс эхлэн жолооч, инженер техникийн ажилтнуудын мэдлэгийг сайжруулахын тулд сургалт семинар зохиох, дүүргүүдийн ЗЦГ-тай хамтран жолооч нарын дүрмийн мэдлэгийг сайжруулах зэрэг ажлуудыг хийж эхэлсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ