Ерөнхийлөгч хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Цагдаа, Шүүх, Прокурор, Авилгатай тэмцэх газрын удирдлагуудыг хүлээн авч уулзана.
Уулзалт Төрийн ордны тавдугаарт давхарт байх уулзалтын танхимд болох ажээ. Уг уулзалтаар Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль болон шүүхийн тухай багц хуулийн төслүүдийн талаар санал солилцох юм байна.
Дашрамд дурьдахад, Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуулийг хэлэлцэхгүй байхаар МАН-ын завсарлага авсан байгаа билээ.
Б.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ