Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчний талаар хэлэлцэж байна

img

 “Зоонозын халдварт өвчний бодлого чиглэл, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт семинар Эрүүл мэндийн яамд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Семинарт ЭМЯ болон 14 аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвийн удирдах ажилтнууд оролцож байгаа юм. Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнүүд буюу зоонозын тархалт жилээс жилд нэмэгдсээр байгаа. Сүүлийн жилүүдэд манай оронд тарваган тахал, боом, галзуу, хачигт энцефалитээр хүн өвчилсөн тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн байна. Тухайлбал, манай улсын 19 аймаг, нэг хотын 154 сум, гурван дүүрэгт боомын голомт илэрчээ. Боомоор хүн өвчилсөн нь жил дараалан бүртгэгдэж, 2004 оноос хойш олон жилийн дунджаас 3.2-4.5 дахин ихэссэн байна. Үүнтэй холбогдуулан ЭМЯ болон 14 аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвийн удирдах ажилтнууд оролцож байгаа юм. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ