Хамтарсан зөвөлгөөн болно
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Улсын Дээд Шүүхийн Ерөнхий Шүүгч, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд, Улсын Ерөнхий Прокурорын хамтарсан 2011 оны 87/111/118 дугаар захирамж, тушаалыг хэрэгжүүлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, прокурор, , шүүгчийн ёс зүй сахилга, хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор 2012 оны 02-р сарын 02-ны өдөр тус дүүргийн цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нартай, 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус дүүргийн шүүгч нартай, 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус дүүргийг хариуцан ажиллаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нартай хамтарсан уулзалт зөвөлгөөнийг зохион байгууллаа. Цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан зөвлөгөөнөөр дүүргийн прокурорын газраас 2011 оны хяналтын ажлын гол үзүүлэлтүүдийг харьцуулсан судалгааны дүнг хэлэлцэж, орлогч прокурор Х.Бямбацэемаа "Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын чиглэлээр ЭБШХууль, түүнтэй холбоотой гарсан тушаал зааврын хэрэгжилтийг хангахтай холбоотой зарим асуудал" сэдвээр, мөрдөн байцаах 2-р тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Ө.Эрдэнэхүү "Мөрдөн байцаах ажиллагаанд оршиж буй дутагдал, түдгэлзүүлсэн хэргийн илрүүлэлт, эрэн сурвалжлах тогтоолын биелэлт, шийдвэрлэлтийн талаар", хэрэг бүртгэх тасгийи дарга, цагдаагийн хошууч Б.Ганболд "Хэрэг бүртгэх ажиллагаанд гарч буй алдаа зөрчил, түүнийг арилгах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар" тус тус мэдээлэл хийж, ярилцлага хийж сургалт зохион байгуулжээ. Тус дүүргийн шүүхийн шүүгчидтэй хийсэн зөвөлгөөнөөр шүүгч Ү.Түмэнжаргал "Шүүхээс эрүүгийн хэрэг нэмэлт мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтэнд буцаж байгаа шалтгаан нөхцөлийн талаар" , хяналтын прокурор Р.Бадмаа "Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой асуудал", туслах прокурор Ж.Чимгээ "Прокурорын бичсэн эсэргүүцэл, түүний биелэлт, шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцсан хэрэгт хийсэн дүгнэлт, шалтгаан нөхцөл" сэдвээр тус тус мэдээлэл хийсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчидтай дээрхи хамтарсан захирамж тушаалыг хэрэгжүүлэн ажиллах, мөн Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №214 тушаалаар батлагдсан "Ял эдлүүлэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын заавар"-ын хэрэгжилт, баривчлах, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааг сайжруулах талаар мэдээлэл солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хамтран ажиллахаар шийдвэрлэжээ. УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ