Прокурор мэдээлэл хийлээ

img

Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн удирдамжийн дагуу Булган аймгийн прокурор Ш.Эрдэнэбилэг, орлогч прокурор С.Ёндонсамбуу, хяналтын прокурор Ц.Сувдаа нар ШШГАлба, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Хангал, Хялганат, Сэлэнгэ, Тэшиг, Хутаг-Өндөр, Баян-Агт, Сайхан сумдад ажиллаж, Аймгийн прокурор Ш.Эрдэнэбилэг прокурорын байгууллагаас баримталж буй бодлого, зорилт, өөрчлөлт шинэчлэлтийн талаар танилцуулга хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 1/01 “Ажил эрчимжүүлэх тухай” албан даалгавар, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 94 дугаар тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагын албаны хариуцлагыг сайжруулах талаар дагаж мөрдөж ажиллах журам”, “Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах тухай” Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан 87/111/118 дугаартай захирамж, тушаал зэргийн талаар мэдээлэл хийлээ.
Түүнчлэн сумдын хэсгийн төлөөлөгч нарын гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч, шалган шийдвэрлэж байгаа байдал, ял хойшлуулсан болон хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан ялтанд цагдаагийн байгууллагаас тавьж буй хяналттай танилцаж, зөрчил дутагдлыг газар дээр нь зөвтгүүлэх, хууль зөрчсөн шалтгаан нөхцлийг арилгуулахаар шаардлага бичих зэрэг арга хэмжээг авч ажиллажээ.
                                                                                 УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
                                                                                       ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ