Улсын Их Хурлын дарга орон нутагт ажиллана

img

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл 2012 оны хоёрдугаар сарын 17-21-ний өдрүүдэд Ховд аймагт томилолтоор ажиллаж Мянгад, Буянт, Булган, Үенч, Алтай, Манхан сумдын цаг үеийн ажлын явц, өвөлжилтийн байдал, иргэд, малчдын ахуй амьдралтай танилцахын зэрэгцээ аймаг, сумын иргэдтэй уулзалт хийж санал хүсэлтийг нь сонсон УИХ-аас гаргасан бодлого, шийдвэр, УИХ-ын намрын чуулганы үр дүнг таниулж сурталчилна. Мөн улсын сайн малчин, тэргүүний тариаланч цол хүртсэн зарим хүмүүст шагнал гардуулах юм. УИХ-ын даргыг орон нутагт ажиллахад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, УИХ-ын даргын зөвлөх Д.Батмөнх, Б.Золбаяр, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамц, мөн хүнс, хөдөө аж ахуй, мэргэжлийн хяналт, гааль, хил хамгаалах байгууллагуудын албаны зарим хүн, хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдан ажиллана. С.Жигүүр              

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ховдоос өөр газар ажиллаж үзүүч. Хүмүүс яаж амьдардгийг хараач
2012-02-17