“Макс Трофи” буудлага спортын тэмцээн болж байна

img

Монголын буудлага спортын холбоо Макс групп хамтран буудлагын АШТ-ийг зохион байгуулж байна. Энэ удаагийн Макс трофи тэмцээн насанд хүрэгчид, залуучууд гэсэн хоёр ангилалд явагдаж байгаагаараа онцлогтой болж байна. Макс трофи тэмцээн өмнө нь зөвхөн насанд хүрэгчдийн ангилалд явагдаг байлаа. Тэгвэл энэ удаад залуучуудын ангилал нэмэгдэж орсноороо Макс Трофи шинэлэг болж байна. Буудлага спортын тамирчдын АШТ 6 дахь удаагаа болж байгаа юм. Макс трофи-2012 тэмцээнээс одоогийн байдлаар спортын мастер хоёр, дэд мастер хоёр, мөн 10 гаруй залуу тамирчд спортын цол зэргээ ахиулжээ. Маргааш тэмцээний медальтнууд тодорно. Энэ удаагийн тэмцээнд 100 гаруй буучид онч мэргэнээ сорьж байна. Мөн Булган, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Сүхбаатар аймгаас баг атирчид ирж өрсөлдөж байна. 2-р сарын 15-ны өдөр болсон тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Макс группын ерөнхий захирал н.Цэрэнжигмэд хэлэхдээ Бээжингийн олимпийн наадмын аварга тамирчдад хөдөлмөр зүтгэл, амжилт ялалтыг нь үнэлэн хоёр өрөө байраар урамшуулж байжээ. Тэгвэл энэ жишгээр Лондон-2012 зуны 30-р олимпийн наадмын аварга болж чадсан тэр тамирчинд мөн хоёр өрөө байраар шагнахаа амалсан ажээ. 2012 онд энэ группын 20 жилийн ой тохиож байгаа гэнэ. Тэгвэл энэ ойн хүрээндээ жудо бөх, чөлөөт бөхийн АШТ-ийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин олимпийн эрх авсан тамирчид цугларалтад гарсан учраас энэ удаагийн тэмцээнд оролцоогүй байна. А.Алт  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ