“100 мянган нэг өрөө байр” хөтөлбөр хэрэгжүүлье

img

  Засгийн газраас “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 м2-аас дээшгүй талбайтай орон сууц авахаар хүсэлт гаргасан иргэдэд жилийн зургаа хүртэл хувийн хүүтэй зээл олгох хөтөлбөр гаргаад чамгүй удлаа. Зээлийн санхүүжилтийг банкуудын дотоод эх үүсвэрээс бүрдүүлэх, Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад эх үүсвэр олгох, Хөгжлийн банкны эх үүсвэрт авсан хүү, арилжааны банкаар дамжуулан зээлдүүлэх хүүгийн зөрүү зэргийг жил бүрийн улсын төсөвт тусгах оновчтой хувилбарыг дэвшүүлнэ гэх зэргээр удаашраад байгаа ажлыг яаралтай эхлүүлэх болсноо салбар хариуцсан сайд хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн. Энэ бүхнийхээ эхлэлийг тавьж, өчигдрийн Засгийн газрын хуралдаанд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн Орон сууцны зорилтын хэрэгжилтийн талаар танилцуулсан нь ажлаа шуурхайлахаар шийдсэний дохио хэмээн хүлээн авч байна. Энэ ажилтай нь холбоод ард нийтийнхээ хүсэн хүлээсэн гэдэг утгаар нь ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж танд дайх үг байна. Товчхондоо 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг 100 мянган нэг өрөө байр гэдэг хөтөлбөр болгон хэрэгжүүлбэл ямар вэ. Хэдийгээр ажлаа аваад удаагүй ч улс орны тулгамдсан олон асуудлын гол зангилаа болсон яамыг тэргүүлдгийнхээ хувьд дэд бүтцийн салбарын ажилдаа тун яаравчлахаар шийдсэн бололтой гэдгийг тань Монголын ард түмэн харж байгаа. Гэхдээ олон түмэнд хүртээлтэй, худалдан авах чадварт нь тааруулан 100 мянган нэг өрөө байр барьж  байж энэ хөтөлбөр тань олон хүнд хүрнэ. Тэгээд ч монголчууд өвөл болохоор л утааны талаар дуусашгүй яриа үүсгэж, гэр хорооллол руу хамаг буруугаа чихдэг нь гэм биш зан. Гээндээ ч бий гоондоо ч бий гэгчээр хаяглах эзэн олдохгүй байсаар, улаанбаатарчууд утаан дунд өвөлжсөөр чамгүй хугацааг үдсэн. Үүгээр ч зогсохгүй утааг бууруулах хамгийн шилдэг арга нь барилгажилт гэж мэдэмхийрдэг ч гарт баригдаж, нүдэнд үзэгдэх ажил хийсэн нь тун чамлалттай байдаг. Тиймээс иргэдээ нэн яаралтай орон сууцжуулах асуудлыг төр засгаас авч эхлэхээр шийдсэн ч хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчийн үлгэр болон хоцордог. Харин шинэхэн ажлаа аваад удаагүй байгаа сайдын амнаас тун тааламжтай үгс сонсогдох болсон нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлэх болсон тухай яриа юм. Үүнийг зохицуулах талаар Засгийн газрын тогтоол хүртэл гарч, УИХ-аас баталсан дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айлын орон сууц хөтөлбөр багтаасан. Хөгжлийн банк ч хөрөнгө оруулалтыг найдвартай авч явахаа илэрхийлээд байгаа. Дээрх хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт арилжааны банкуудаар дамжиж, ирэх гуравдугаар сараас орон сууцны зээл олгогдож эхэлнэ гэдгийг салбар хариуцсан сайд мэдэгдлээ. Ийнхүү ард иргэдийн хүсэн хүлээж байсан 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажилд ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж сэтгэл шулуудан, ажлыг түргэвчлүүлэхийн тулд Засгийн газарт танилцуулга хийсэн бололтой. Нөгөө талаар Улаанбаатар хотод баригдах эхний ээлжийн орон сууцны хотхон, хорооллын инженерийн шугам сүлжээ, эх үүсвэрийг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах механик ажлууд бий. Түүнээс гадна Буянт-Ухаа орон сууцны хороололд 1764 айлын орон сууц, МҮОНРТ-ийн орчим, YII, XIY хороололд гадна инженерийн шугам сүлжээ барих, орон сууц барих газрыг чөлөөлөхөд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр болжээ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод 75 мянга, хөдөө орон нутагт 25 мянган айлын орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байгаа. Гэх мэтчилэн цаасан дээр харагдаж байгаа тооцоо судалгаатай ажлууд бий. Энэ хүрээнд ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж, ард иргэдэд хүртээлтэй болгохын тулд нэг өрөө 100 мянган орон сууцыг барьж яагаад болохгүй гэж. Б.Туяацэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сэтгэ:
маш сайхан санаа байна дэмжиж байна юм хийх гэж байгаа хүнээ битгий тэгэж бай л даа МОНГОЛЧУУДАА
2012-03-31
b.:
neg uruu bairandaa shiidwer gargagchid uursduu amidarch chadah uu arai deer setgej amidarch bolohgyi bgaa yum bh daa ard tymen jiriin irged geed l dandaa umaisan yumand amidarch bh estoi yu m uu
2012-02-20
ZALUUS:
URUVDMUUR HYMDHAN ZALUUS BAINA DAA. 1 HEN URUU BAIRAAR YADAG YM
2012-02-19
автомат улавч:
сар шинээр гэртээ заавал авч тавиарай та автомат улавчин дээр нэг л гишгэхэд таны хөлд улавч углагдах болно өөрийгөө болон зочидоо хүндэлдэг хүн бүрийн сонголт хаяг баян бүрдийн замын зүүн хойд талд 2 давхар цэнхэр байшин 2 давхарт 1 тоот 98667744
2012-02-18
pioner:
butku balai yum yrij ybah yuma yaj neg oroond 2oos deesh am bultei ail amdrah be de esvel danda gooni er ,belevsen abgaichud amidarah uu, single-uud . balairad bgarai, mongoliin hun amiig bagasgah gsen hort sanaa bna da
2012-02-18
laki:
manai bair 2 uruu 43m2 tegehed 50m2 chini bolomjiin 2 uruu bair bolno 1 uruu gesnees 2 uruu ni hamaagui deer shuu
2012-02-18
Уншигч:
Залуу гэр бүлд үнэхээр тохирсон хөтөлбөр байна тэгээд байрныхаа үнэ ханшыг м2 нь хэдээр тооцож байгаан болдоо?
2012-02-18
Цөхрөл:
Энэ далан хэдэн махан толгойнуудыг яаах вэ? Худлаа бүлт бүлт ярьсан бүдүүн эцгүүд...Арайч дээ та нар хүн юмуу адгуус юмуу үр хүүхдээ боддоггүй юмуу эсхүүл үр удмаа 7-н үеээр нь тэжээчих хангалттай их өв хөрөнгө хураан авч хуримтлуулсан болохоор санаа зовох зүйлгүй улс орноо гаргуунд нь гаргаад дээрээс нь эх орноо мэрж амьдарч байгаа юмуу тэ ... үнэхээр гомдмоор байна шүү...Та тарт ёстой хэлэх муу үг олдохгүй юм даа, ард иргэд чинь цөхөрч дууслаа ш дээ. Иргэдээ шимсэн празитууд бушуухан далд ороод өгөөсэй. Эрдэнэс таван Толгой чинь хөрөнгийн биржэд бүртгэлгүй байтлаа яагаад бидэнд 536 ширхэг хувьцаа өгөөд байгаан бэ тэр хувьцаа чинь арилжигдахгүй юм байна лээ ш дээ биднийг ингэсгээд хуураад болоод байдаг юм гэж бодож байгаа бололтой тиймүү... Тэгэж бодож байгаа бол битгий ХУЦ ...Одоо та нар шиг пээдгэр махан толгойнууд тэр өнгөрсөн үетэйгээ далд орвол таарна ш дээ ... бүүр гомдоод байх юм. Би жирийн нэг телевизэд ажилладаг ганцаараа тулдаа л тэсэж амьдарч байна. Хаана байна тэр их цалин... Цалингаас цалингийн хооронд амьдарч байна шүү дээ нийгэм үнэхээр тамын тогоо шиг л байна. Энэ жилийн сонгуулиар ард иргэдээ хэнийг битгий сонгоорой бүгдийг нь зайлуулаад цоо шинэ залуу засгийн газар байгуулахсан. Эд муусайн юннуудыг өөрсдийнхөө амьдралаар 3 хоног амьдруулбал нусаа хацартаа наагаад яаах болоо... Сүүлд нэг үг хэлэхэд та нар хурдан үхэж далд ороод үйлийн үрээ эдлээсэй гэж хараая даа ....
2012-02-18
санал нэг байна.:
санал нэг байна.
2012-02-18
ewew ew ewde
2012-02-18
zochin:
5 xanatai mongol geriin talbai ni 19.0 m2. Mongol geriig ulaanbaataraas mash xurdan zailuulax xeregtei. Utaanii ex bulag ni yaduuraliin undes mongol ger xurdan xaldag xurdan xerdeg baigaa mengeeree tvlee avaad avsan tvleenixee 90%-g shataagaad utaa bolgoj xorduuldag 19.0 m2 talbaid mash toxilog xaluun xuiten ustai 1 eree televlej bolno. une xyamd
2012-02-18
санал нэг байна.:
санал нэг байна.
zochin:
100000 eree gej arai amidraltai sonsogdoj baina shine said ajlaa zev exlej baina Dashdorj saidad amjilt xvsii demjij baina
2012-02-18
zochin:
1 oroo bair demii. yadaj 2-3 oroo bair shuud awsan ni deer shdee. haashdaa tolohoos hoish. ur huuhed osohoor hetsuu.
2012-02-18
jek***:
hi golni char shuu dee 1 ch bai 2 bai chanargui bol say hunii bair bariad ch hereggui bh daa.neg brij bgaa bol 3-5 ambultei ger buld hureltsehuits m/kv -tai l baimaar 1 uruu hureltsehgui met. kav-t zaaj baisnaas zeeliihuu ergen tulultiin hugtsaaga urt bologvol deer yum daa uug ni....Odoo banknii huu gej ard tumeng uneheer shulsan l zuil bga daa...
2012-02-18
ERDENE:
ЕР НЬ НЭГ ӨРӨӨ Ч ЗҮГЭЭР Ш ТЭЭ БӨӨРӨНХИЙ ГЭРЭНД АМЬДРАХААС Л ИЛҮҮ БАЙЖ ТААРНА.ЯАХАВ ХҮҮХДЭЭ ТОМ БОЛТОЛ БАЙЖ БАЙГААД АРАЙ АМЬДРАЛ НЬ САЙЖРААД ИРЭХЭЭР 2 ӨРӨӨ БОЛГОНО Ш ТЭЭ ЭХНИЙ УДАА АСАР ИХ ӨР ГЭЖ АЙЖ СУУХААР НЭГ ӨРӨӨ ХЯМД СОНСООД ЗЭЭЛСЭН НЬ ДЭЭР БИЗДЭЭ ЖИШЭЭ НЬ 30 САЯД АВЛАА ГЭХЭД ЖИЛД 5 САЯ ТӨГРӨГ ӨГӨӨД БАЙХАД УЧИРТАЙ Ш ТЭЭ БАЙРТАЙ ХҮН АЖИЛТАЙ АЖИЛТАЙ ХҮН МӨНГӨӨ ЯАЖ ЗАРЦУУЛАХАА МЭДНЭ БАС ОРОХ ОРОНТОЙ БАЙХАД ЭХНЭР НЬ ХҮҮХЭД НЬ СЭТГЭЛ ХИЧЭЭЛ СУРГУУЛЬДАА ЯВААД Л АМЬДРАЛ ӨӨР БОЛНО ДОО
2012-02-17
нэг л бишээ:
УБТЗ-н Хүүхдийн Байгуулагын Хэлтэс гэж байх..,Уг байгуулагын дарга гэх 60 гарсан эмэгтэй улсын байгуулагыг хувийн компани гэж эндүүрдэг бололтой.Ээж нь байгуулгын дарга хүү болон бэр нь тус байгуулгын няравууд,бас нэг хүү нь манаач,та дахин нэг анхааралтай уншдаа.Нэг иймэрхүү дүр төрхтэй улсын нэртэй гэр бүлийн компани ТЗ-н ХБ-н хөрөнгийг дэндүү гэмээр үрэн таран хийж байна.Мөн өөрийн үгийг ёсчилон гүйцэтгүүлэхээр мэрэгжилийн бус нөхдүүдээр салбар нэгжээ удирдуулан төмөр замчидын гадаа гандан байж хүүдүүдийнхээ төлөө хуримтлуулсан хөрөнгийг ямар нэгэн хяналтгүйгээр зарцуулах дархан эрхийг өөртөө олгон туйлж яваа энэ хүнийг хэвлэл мэдээллийн байгуулгууд анхааралдаа аваасай
2012-02-17
анна:
ямар ухаантай хүн бэ нээрээ ёстой үнсэх ч багадна
2012-02-17
Ds geh hujaagiin shees, gomo lesbi har tamhichdiin uur uurhai usa-n buuus zailsan bai daa. Komunismiin booliin setgelgee gej yag yuug heleed bgaa yum bee? muu hogiin anarhist...
2012-02-17
hamgiin gol ni odoogiin bairnii unii huusiig buulgah heregtei, 1 m2 ni 800.000 gej uls alban yosoor togtooh heregtei, tegehgui bol odoo dan tarhi ugaalt yavagdaj bna.
2012-02-17
123:
neg oroo bairaar yaah ged baigaa malnuud ve joohon ch gesen 2 oroo ni deer biz dee har uhaanch ugui malnuud yumaa
2012-02-17
sss:
ertee urid tsagt ene delhii deer mongol gej avilgal,heel hahuuli,hunii erh zurchigdsun tiim neg buzar uvaigui uls turchidtei uls baij geneeee...............za tsaash ni
2012-02-17
ene hotolbor bol zaluu ger buliig demjih hotolbor medvuu bidend bol nolno 1 oroo yavandaa baijihaaraa 2 oroo bolgono
2012-02-17
chi muu novsh zah zeeliin uneeree 2 oroo bair avaad amidrahgui yu
2012-02-17
Ds:
Komunismiin booliin setgelgeeneesee salaach. Tiim olon 4 hanat shig jijig hairtsgand yaj Mongol orh ailuud osch ondiih ve!! Bas huuhduud yaj hicheelee hiihuu??!! 100-200 myangan muu surlagtai huuhedtei boloh gesen yum baih daa.
2012-02-17
zotin:
100мянган айлын орон сууц барих төсөл нь хүмүүс мал муулах үед түүн дээр оволзох ялаа батганыг утаа тавин зайлуулан дараа нь өөрсдөө тарган махаа амтархан хүртэхтэй агаар нэг юм шиг санагдчихлаа. Гэр хорооллынхний амьдарч байгаа газар нутгийг амттай шүүслэг махтай зүйрлэж болно. Гадаадын улс оронд бол томоохон хотын хойд хэсгийн томоохон уулын урд өвөр бэл болсон уудам тэгш тал нь хүн амьдрахад хамгийн таатай бөгөөд үнэтэй дээд зэрэглэлийн газарт тооцогддог. Монголын хувьд ч ялгаагүй уулын өвөр бэл газар нь хүн амьдрахад хамгийн тохиромжтой газар юм. Дээр үеийн монголчууд үүнийг мэддэг байсан бололтой тэгээд л Гандан Тэгчилэн хийд, Дамбадаржаалин хийдийг Чингэлтэй уулын өвөр хормойд, Манзуширийн хийдийг Богдхан уулын өвөр бэлд барьжээ. Үүнийг мэддэг хөрөнгөтөн, эрх мэдэлтнүүд гэр хорооллынхныг одоогийн байгаа энэүү байгалийн зохицол энэ тэр бусад зүйлээрээ ч хүн амьдрахад хамгийн таатай уг газар нутгаас нь хөөн зайлуулж тэнд нь хөрөнгөтөн баячуудад зориулсан орон сууцны хороолол энэ тэр барьж мөнгө хийх гэсэн төлөвлөгөө биздээ. Ингэхийн тулд л гэр хорооллынхний цэвэр бохирын шугам, халаалт дулааний асуудлыг шийдэж өгөхгүй дурсах ч үгүй байгаа юм. Түүнчлэн агаарын бохирдлыг голчлон үүсгэгч нь цахилгаан станц гэдэг нь ойлгомжтой байсаар байтал түүнийг шийдэх арга зам нь тодорхой байтал ард түмэнд энэ талаар огт мэдээлэхгүй агаарын бохирдлыг шийдэх жинхэнэ гарцыг эрэлхийлэх шинж ч алга. Гэр хорооллынхныг одоогийн газраа орхих хүртэл агаарын бохирдлыг шийдэж өгөхгүй бодолтой байх шиг байна. Махны үнэрээр хооллохоор ирсэн ялааг утаа май тавьж хөөж зайлуулдагтай адилаар хөөрхий ядарсан эгэл борчуудыг амьдрах таатай орчин бүрдүүлж өгөхгүй боомилсоор холдуулах гэсэн санаа биздээ. Тиймээс 3-5 гэсэн дүрмийг хэзээнээс хэргэжүүлэх вэ гэдэг нь цаг хугацааны асуудал бөгөөд үүнийг гэр хорооллынхны газрыг хөрөнгөтнүүд гартаа оруулсныхаа дараагаар хэрэгжүүлэх болно. 3 гэдэг нь хот доторх цахилгаан станцын утааг 3 жилийн дотор 50% багасган, 5 гэдэг нь 5 жилийн дараа цахилгаан станцын утааг 100% үгүй хийнэ гэсэн үг. Тэгсэн цагт улаанбаатарын хойд хэсэг буюу Чингэлтэй уулын өвөр нөмөрт байрлах одоогийн гэр хорооллынхны төвлөрөн амьдарч буй газар дэлхийн томоохон хотуудын хойд хэсгийн газрын зэрэглэлийн жишгийн дагуу хамгийн үнэтэй газар /одоогийн өртгөөсөө ойролцоогоор 30 дахин үнэтэй/ болж хувирна. Үүнийг мөнгө цагаан, нүд улаан гэх хөрөнгө мөнгөний араас хөөцөлдөгсөд, эрх мэдэлтнүүд сайн мэдэж байгаа. Тиймээс л агаарын бохирдлоор далимдуулан гэр хорооллынхныг холдуулахын тулд 100 мянган айлын орон сууцыг яаравчлан барина гэж байгаа юм. Тэрхүү 100 мянган айлын орон сууцыг барьж байгаа зорилго нь ердөө л гэр хорооллынхны газрыг чөлөөлж авахын тулд барьж байгаа учраас хүн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрэн гүйцэд хангаагүй чанаргүй орон сууц байх болно. Одоо зурагт мэдээллийн хэрэгслээр хэл ам дагуулаад байгаа чанаргүй шинэхэн барилгууд шиг л юм хийж нүглийн нүдийг гурилаар хуурна даа. Орон сууцны өрөөнийх нь доторх орон зай нь ч давчуу жижигхэн байна биз. Монгол гэр нь дунджаар 30 метр квадрат болохоор амьдардаг гэрээс нь жаахан томсгосон байхад болно гэдэг үүднээс нэг гэр бүлд 35 метр квадратын орон зай ноогдуулахад болно гэж үзэх болно. Дээхэн үед оросуудын барьсан орон сууц нь голчлон 2-3 өрөөтэй байх бөгөөд энэ дунджаар 100 метр квадрат болж байгаа юм. Ингээд бодоод үзэхээр наад луйварчид чинь яасанч олигтой юм хийхгүй. Би л лав агаарын бохирдлоос болж хичнээн өвдөж шаналсан ч агаарын бохирдол голчлон үүсгэгч нь гэр хороолол гэж хичнээн гүтгүүлж муучлуулсан ч яасан ч одоогийн амьдарч байгаа газраа луйварчдад булаалгахгүй эндээ амьдарсаар л байх болно. Би хөх толботой монгол хүн болохоороо торго шиг ногоон зүлэгтэй хашаандаа тухлаг хувийн сууц барьж үр хүүхдүүдээ тэндээ өсгөн аж төрөхийг хүсч байна.
2012-02-17
bid gants uruu bairand vaj amidarah yum belaajladsan zagas /shprot/ shig amidarah yumuu
2012-02-17
ene hotolbor bol zaluu ger buliig demjih hotolbor medvuu bidend bol nolno 1 oroo yavandaa baijihaaraa 2 oroo bolgono
oko:
1 uruu n ch yum yum be, 50m2-d chin 2 uruu bair bosdgiin bgaan biz dee. bi lav gantshan uruu bairand amidarmaargui bn
2012-02-17
chi muu novsh zah zeeliin uneeree 2 oroo bair avaad amidrahgui yu
B:
ер нь 100 мянган айл нэг өрөө хөтөлбөр байсан нь зүйтэй ш дээ солонгочуудын нийтийн нэг өрөө байр шиг болчихвол иргэд худалдан авхад ч санхүүгийн хувьд тийм ч их хүндрэл учрахгүй бх
2012-02-17
Зочин:
Гол нь үнэ шүү дээ хямд хөнгөлөлтэй зээлэнд хамрагдах хэрэгтэй
2012-02-17
55555555555:
эНЭ ЯМАР ГОЁ САНАА ВЭ ДЭМЖИЖ БАЙНА
2012-02-17
YAS YUMANDEER,,:
YAS YUMAN DEER BAIRNII UNIIG AVILGAL CHIN ISGOOD BGAA BIZDEE
2012-02-17
Зочин:
"100 мянган айлын нэг өрөө" хөтөлбөр маш таатай санагдаж байна.Ард иргэд маань ямар орлогын эх үүсвэртэй билээ.Банкууд энэ талаар анхаарах л байлгүй дээ. Бас тэгээд чадалтай нь аваад дамлаад байдаг тал ч байдаг шүү дээ. Хэрэв тэгвэл орон сууцтай мөнгөтэй нь аваад байх юм бол ялгаа юу байхав дээ. Утаандаа бахь байдгаараа л байх болондоо.
2012-02-17
анна:
ямар ухаантай хүн бэ нээрээ ёстой үнсэх ч багадна