ОУХМ Ө.Төрбаяр Оросын тамирчинтай аваргын төлөө тулалдана

img

ОХУ-ын кикбоксын холбоо, Хабаровск мужийн амбан захирагчийн алба хамтран ирэх 03 сарын 02 нд Хабаровск хотноо нэгэн сонирхолтой халз тулааныг зохион байгуулах бол энэ  тулаанд Монголоос 68 кгийн жинд Ө.Төрбаяр, 73 кгд Г.Жавхлан нар мэргэжлийн кикбоксын дүрмээр 3 минутаар 5 үе өрсөлдөх юм байна. Ө.Төрбаярын хувьд 2011 оны сонирхогчдын ДАШТ-нд түрүүлж дэлхийн шигшээ багт уригдаад байгаа билээ. Тэрээр энэ удаа Алс дорнодын мэргэжлийн кикбоксын аваргын төлөө ОХУ-ын тамирчинтай өрсөлдөх бол Г.Жавхлан 73 кгд Мэргэжлийн кикбоксын Азийн аварга цолны төлөө Казахстаны тамирчинтай хүндхэн бөгөөд хариуцлагтай тулааныг хйих юм.тэрээр мэргэжлийн рингэнд 9 дэх тулаанаа хийх гэж байна. Тамирчдын бэлтгэл сургуулилтыг кикбоксын спортын ОУХМ  О.Алтанпүрэв удирдан явуулж байгаа бол багш,тамирчид энэ сарын 27-нд хойд хөршийг зорино. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ