
Украйн улсын Киев хотод болсон Украйны алдарт бөхчүүд, дасгалжуулагч нарын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн уламжлалт ОУ-ын 18-р тэмцээн болж өчигдөр өндөрлөлөө. Энэ тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Б.Батзориг 4 ялж, нутгийн алдартай бөх А.Стадникт ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. Харин эмэгтэй бөхчүүдээс 2010 оны дэлхийн аварга С.Батцэцэг 63 кг-д, ОУХМ С.Бямбацэрэн 55 кг-д тус тус хүрэл медалийн эзэн боллоо. Бусад бөхчүүдийн амжилтыг тоймловол: эм 48 кг-Ц.Энхжаргал, 63 кг-О.Насанбурмаа, 72 кг-Г.Наранчимэг нар нэг ялаад 2-р тойрогт дийлдсэн бол эрэгтэй 55 кг-д Т.Даваахуяг эхний тойрогт, 66 кг-д Г.Мандахнаран 2-р тойрогт ялагджээ. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдээс 60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Г.Мандахнаран, 74 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, спортын мастер Ч.Батчулуун нар, эмэгтэйчүүдээс 51 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрээр нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт оросын бөх Анжеликаг Ветошкинаг 6:0, 6:0 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт украиний бөх Юлия Благинад 2:0, 0:3, 0:1 онооны харьцаагаар хожигдож хүрэл медалийн төлөө барилдаанд оросын бөх Дарья Лескинаг 1:0, 1:0 онооны харьцаагаар дийлжээ.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ