Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн хууль санаачиллаа

img

УИХ-ын гишүүн С.Оюун хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн хуулийн төсөл боловсруулснаа УИХ-ын дэд дарга Г.Батхүүд өргөн барив. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хууль байдаг хэдий ч энэ хуулийн хэрэгжилт муугаас үүдэн эдгээр хүмүүст дэмжлэг болж чаддаггүй юм байна. Одоогоор мөрдөгдөж байгаа хуулийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд 16 нас хүртлээ улсаас ямар нэгэн тэтгэмж авах боломжгүй байдаг аж. Үүнийг өөрчлөх арга замыг хуулийн төсөлд тусгасан тухай УИХ-ын гишүүн С.Оюун дурдьсан юм. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Батчулуун:
Оюун гишүүнд машид талархаж байна. Би одоогоор гадаадад байна. 3-р сарын сүүлээр очоод холбогдоноо. МР гэдэг бол үргэлж сонгууль, намын эрх ашиг ярих биш үнэхээр эмзэг хэсгээ бодсон ийм зүйл бодож байгаа нь уг хүний мөн чанарыг харуулж байгаа юм. Хүн том ярьснаараа биш хүнлэг юм ярьснаараа танигддаг.
2012-02-18
zochin:
tiim shvv. minii ohin baingiin asargaand hebtert olon jil bolj bna.sart 10000togrogiin tetgemj abdag. ene ni vnendee yund ch hvrdeggvi. ene hvvhdvvdiin zoblong tedniig asardag hvn l oilgono u gehees oor hench oilgohgui.tednii amidral vneheer hvnd hetsvv bdag.ta bvhen ter hyyliig ni demjeerei.
2012-02-17