“Том оврын автобусны үйл ажиллагаа эрхлэгчдийн холбоо” төрийн бус байгууллага “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн замаар Нийслэлийн зорчигч тээврийн санхүүжилтийг оновчтой шийдвэрлэх” төслийг Засгийн газарт хүргүүлж, хамтран ажиллах санал тавьжээ. Нийтийн тээврээр үйлчлүүлдэг хүмүүсийн 30 орчим хувь бэлэн мөнгө төлдөг, үлдсэн хувь нь хөнгөлөлт эдэлдэг гэсэн судалгаа байдаг аж. Тиймээс нийтийн тээврийг үнэгүй болгох тухай дээрх төсөлд тусгажээ.Уг ажлыг хийхийн тулд улсаас 55 тэрбум төгрөг гаргаж, зургаан сарын турш үнэгүй явуулаад, дараа нь хөнгөлөлтийн картад шилжихээр төлөвлөсөн аж.
Д.Цэцэг