
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг шүүгч, шүүхийн ажилтнуудын компьютерийн хэрэглээний программ хангамжийг ашиглах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх тухай захирамж гаргажээ. Шүүхүүдэд хэрэгжиж байгаа шүүхийн мониторингийн төслийн хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны программ хангамжийн мэдээлэл, бүртгэлийн программын агуулгыг өөрчилж, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд чиглүүлэн шинээр нэвтрүүлэх ажил хийж байгаа юм.
Мониторингийн программ хангамжийг одоогийн байдлаар түшиц шүүх буюу Чингэлтэй дүүргийн шүүхэд туршиж үр дүнг тооцож байна. Ийнхүү туршилтын үр дүнгээс шалтгаалан цаашдаа бүх шүүхүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Шүүхийн шинэчлэлд ач холбогдолтой уг программ хангамжийг нэвтрүүлэхийн тулд хийгдэж байгаа бэлтгэл ажлуудын нэг болгож Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга дээрх захирамжийг гаргажээ
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ