
Америкийн дуучин бүсгүй Кристина Агилера сүүлийн үед тайзнаа гарахаа больчихсон нь учиртай байж. Тэрээр саяхан Майкл Жексонд хүндэтгэл үзүүлэх концертод оролцохдоо үзэгчдийг биеийн галбир, хувцаслалтаараа ихэд цочроожээ. Агилера ихэд таргалж, Оросын дуучин Алла Пугачеватай андуурмаар адилхан харагдах аж.
Хэдхэн сарын өмнө л Келли Ошборныг “Од хүн гэхэд хэтэрхий тарган. Өөртөө анхаарал тавьдаггүй” хэмээн шүүмжилж байсан Агилера “өөрөө өмдгүй байж өвдөг цоорхойг шоолов” гэгчийн үргэлж болжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ