
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ сарын 21 хүртэл Ховд аймагт томилолтоор ажиллаж Мянгад, Буянт, Булган, Үенч, Алтай, Манхан сумдын цаг үеийн ажлын явц, өвөлжилтийн байдал, иргэд, малчдын ахуй амьдралтай танилцахаар явлаа.
Тэрбээр энэ хугацаанд өөрийн төрсөн нутаг, сонгогдсон тойрог Ховд аймгийнхаа хэд хэдэн сумын иргэдтэй уулзалт хийж, санал хүсэлтийг нь сонсох бөгөөд УИХ-аас гаргасан бодлого, шийдвэр, УИХ-ын намрын чуулганы үр дүнг танилцуулж сурталчлах юм байна. Мөн улсын сайн малчин, тэргүүний тариаланч цол хүртсэн зарим хүнд шагнал гардуулах аж.
УИХ-ын даргын орон нутагт ажиллах багт УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, УИХ-ын даргын зөвлөх Д.Батмөнх, Б.Золбаяр, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамц нар болон хүнс, хөдөө аж ахуй, мэргэжлийн хяналт, гааль, хил хамгаалах байгууллагуудын албаны зарим хүн багтжээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ