
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарим шүүгч нарыг томиллоо. Энэ удаагийн томилгоогоор Батбайн Мангиликийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн, Доржпаламын Сугарыг Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн, Батжаргалын Батзоригийг Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалд томиллоо.
Мөн Лувсандашийн Гансүхийг Өвөрхангай аймгийн шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн, Өлзийн Уянгыг Төв аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн шүүгчийн, Цанжаагийн Үйтүмэнг Сэлэнгэ аймаг дахь сум дундын гуравдугаар шүүхийн шүүгчийн, Бадамрагчаагийн Батболорыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилон үнэмлэхийг нь өнөөдөр гардуулан өгч шударга ажиллахыг үүрэг болгов.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ