Битүүний өдөр зах, супермаркетууд бүтэн ажиллана

img

Энэ жилийн сар шинийн баярын битүүний өдөр худалдааны төв болон захууд бүтэн ажиллах юм байна. Тухайлбал Нарантуул”, “Хар хорин”, “Барс”, “Хүчит шонхор”  “Да хүрээ трейд зах, худалдааны төвүүд, томоохон супермаркетууд ердийн цагийн хувиараар бүтэн ажиллана.   Харин  Номин холдинг” ХХК –ны салбар  дэлгүүрүүд  шинийн 1-нд амарч, 2-нд “Номин супермаркет”, “Номин агуулах худалдаа” 12.00 -18.00 цаг хүртэл ажиллах бол номингийн бүх салбарууд  24 –ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Боса сүлжээний  дэлгүүрүүд  баярын өдрүүдэд амралтгүйгээр 09.00 –23.00 цагийн хооронд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.   Миний дэлгүүр”, “Миний хайпермаркет сүлжээний   дэлгүүрүүд   шинийн 1-нд  амраад, шинийн 2, 3-нд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00 -24.00  цаг хүртэл ажиллах юм .  Скай  их дэлгүүр хоёрдугаар сарын 22-24 хүртэл амраад 02 сарын 25-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Барааны  дэлгүүрүүд  хоердугаар сарын 22-25-ны хооронд  амраад,  26-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мит:
Битүүний зах гэж хаана байдаг юм бэ? Хэлээд өгөх хүн байна уу? Очиж үзмээр байна
2012-02-18