Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн эзэд номын дуу сонслоо

img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Архидан согтуурахтай тэмцэх аян”-г өрнүүлж эхлээд байгаа. Уг ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт  архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд зориулсан  сургалтыг өчигдөр зохион байгуулжээ.   Энэхүү арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвтэй хамтран явуулсан байна. Гарсан хууль тогтоомж, дүрэм, эрх зүйн орчны талаархи мэдээлэл өгч харилцан ярилцах, шинэчлэн мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, журмыг сурталчлах зорилготой энэхүү сургалтанд дүүргийн хэмжээнд  энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг 1000 гаруй аж ахуйн нэгж хамрагдсанаараа онцлог болжээ.   Сургалтаар архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын цагийн хуваарийг шинэчлэн тогтоосон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын  VIII тогтоолыг танилцуулахын зэрэгцээ Нийслэлийн Захирагчийн ажлын албнаас  олгодог тусгай зөвшөөрлийн талаар баримталж буй бодлого, тусгай зөвшөөрлийг олгох журмын өөрчлөлт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд дотоодын хяналт шалгалтын явуулах журам, олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа зэрэг мэдээлллийг сургалтанд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн эздэд хүргэлээ.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

NAIRKA:
HARAGDAACH UZEGDEECH UHER MONGOLCHUUDAA TA NAR BIE BIENIIGEE SEGSERCH ARHI NAMAIG HUJAAGAAR NI MUULAN MUULAN GUDARDAG BIZDEE. HAR CHINGIS BOLON APUGIINHAA ARHIIG ORIG GEJ HUTCDAG GELUU,. HAHAHAHEHEHEHE MALNUUDAA TER CHINE NADAAR NAIRUULSAN ARHI HOHI CHINE UUGAAD BAI UUGAAD BAI BATHUU TA NARIIG SAIHAN HULHIDAJ BAIGAA
2012-06-29