Take That дахин тарж, Робби Уильямс алдар нэрээ эргүүлэн авахаар тэмүүлж эхлэв

img

Take That хамтлаг хэдэн сарын турш аялан тоглолт хийсний эцэст дахин таржээ. Робби Уильямс, Гари Барлоу нар эргэн нэгдэхдээ л удалгүй тарна гэдгээ мэдэж байсан аж. Тэд хамтдаа шүтэн бишрэгчдээ хэдэн сарын турш баярлуулаад одоо өөр өөрийн мөрийг дахин хөөх болжээ. “Тоглолтууд сайхан боллоо. Шүтэн бишрэгчид маань жаргалтай байсан гэж найдаж байна. Гэхдээ аялан тоглолт өндөрлөсөн. Роб бие даан уран бүтээлээ хийхээр яваад өгсөн. Түүнийг явсны дараа бүгдээрээ өөр өөрийн амьдралаа хөөхөөр салцгаалаа” гэж Гари Барлоу ярьжээ. Хамтлаг эргэн нэгдснээр Робби Уильямс өөрийн мандаж байсан нэр алдраа бага зэрэг алдсан гэж үзэж буй тул яаравчлан дахин сэргээхээр хөдөлмөрлөж эхэлсэн гэнэ Take That хамтлаг 1990 онд анх байгуулагдахад Робби Уильямс хамгийн залуу гишүүн нь болж байсан юм.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uu ug n dahin negdeed goyo duunuud gargaad baihaar n ih bayarlaj bsn yumsan goyo hamtlag shuu huuhed nasnuu dursamj sergeesen
2011-10-12
Дуртай бараг дуунуудаар нь амьсгалж байсан. одоо сонин биш болсон байна.
2011-10-12