Даян аварга А.Сvхбатын 11 жилийн их амжилтын товчоон

Монгол бөхийн зvлэг ногоон дэвжээнээ шинэ мянганы эхээр буюу XXI-р зууны эхэн vеэр идэр залуу хоёр аварга төрөн гарсан нь Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат Монгол улсын залуу аварга Агваансамдангийн Сvхбат, Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул улсын залуу аварга Гэлэгжамцын Өсөхбаяр нар билээ.
Шинэ мянганы хоёр залуу аваргад ард тvмэн маань ихээхэн итгэл найдвар хvлээлгэж, цаашид олон жил баруун зvvний магнайд зогсож, алдар цолоо дуудуулан ард тvмнээ цэнгvvлнэ гэж vздэг. Энэ удаад бид А.Сvхбат аваргын Монгол бөхийн зvлэг ногоон дэвжээнд зодоглож эхэлсэн 1992 оноос өнөөг хvртэлх наадмуудад одоогийн Монгол бөхийн өнгө төрх, сvр чимэг нь болон гялалзаж яваа арал бяр дvvрэн арван нэгэн их хvчтэн болох аварга арслан заануудтай хэдэн удаа таарч хэрхэн барилдсан тухай сонирхуулж байна. Өөрөөр хэлбэл А.Сvхбат аваргын мөнхийн өрсөлдөгчид нь байсан, байх, нэгэн vеийн болон тvрvv vеийнх нь хvчтай өрсөлдөгчид болох дархан аварга Б.Бат-Эрдэнэ, аварга Г.Өсөхбаяр, арслан Мөнх-Эрдэнэ, гарьд Сумъяабазар, заан Цэрэнпунцаг, Гантогтох, Бумбаяр, Ганбат, Доржсамбуу, Одгэрэл, Батзориг нартай өнгөрсөн наадмуудад хэрхэн барилдаж байсаныг нь сонирхуулж байна. Дараагийн удаад Г.Өсөхбаярын мөн ийн унаа давааны дvйзийг толилуулах болно.
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ - аварга А.Сvхбат А.Сvхбат аварга 1992 онд анх улсын баяр наадамд тvрvvлж аймгийн арслан цол хvртсэн билээ. Энэ цагаас хойш А.Сvхбат аварга улсын их наадмаар цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэтэй ердөө ганцхан удаа тааран барилдаж давсан юм. Энэ барилдаан нь 2001 он буюу тvvхт 80 жилийн ойгоор Их аваргатай vзvvр тvрvv булаалдан тvрvvлж Монгол улсын аварга цол хvртсэн барилдаан юм.
Аварга А.Сvхбат - залуу аварга Г.Өсөхбаяр Аварга А.Сvхбат аварга Г.Өсөхбаяртай Улсын их баяр наадмаар.......................... Илүү ихийг ЭНДЭЭС уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ