Өмнөговь аймгийн Даланзадгад сумынхан цагаан сараа архигүй тэмдэглэхээр боллоо

img

Сүүлийн үед олон нийт аливаа баяр ёслол найр наадмыг архигүй тэмдэглэхийг эрхэмлэх болсон. Энэ ч утгаар Даланзадгад сумын 1-р багийн 2011 оны 4-р улирлын  Иргэдийн Нийтийн Хурлаас архигүй цагаан сар тэмдэглэх санаачлага гаргасан байна.

Уг санаачлагыг дэмжиж сумын ИТХ-ын дарга Л. Цэцэг-Өлзий, Засаг дарга бөгөөд хотын захирагч Б. Батхуяг нар  Монголын ард түмний уламжлалт их баяр Цагаан сар, 17-р жарын Баясгалан хэмээгч Усан луу жилийн сар шинийн баяраар согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр айраг, цагаагаа сөгнөж шинэлэхийг нийт сумын иргэддээ уриалаад байна.

Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон харъяа агентлагийн дарга нар дэмжиж одоогийн байдлаар нийт хүн амын 30 гаруй хувь нь согтууруулах ундаагүй баяраа тэмдэглэхээр шийдвэрлээд байна.

Мөн Рейкийн бясалгалын 350 хүн тус ажлыг дэмжиж, ард иргэдэд согтууруулах ундааны хор холбогдолыг сурталчлах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд хүн бүр гурван өрхийг согтууруулах ундаагүй тэмдэглүүлэхээр болсон байна.

Ууж согтууран эрүүл мэндээ хохироож сар шинийг угтахгүй байж болно гэдгийг Даланзадгадчууд харуулах бололтой. Архи согтууруулах ундаа үйлдвэрлэгч компаниудын эздийн түрийвчийг уламжлалт баяраараа түнтийлгэх хэрэг Монголчуудад байхгүй нь лавтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MAN n гишүүн:
Уламбаяр дарга ч яалт байхгүй газрын наймаачин байсан шүү. Батхуягийг ч газар зарсан гэж дуулаагүй л юм байна
2012-02-19
Saikhan sanaachlaga gargasan bna. Eh ornoo ard irgedee gesen setgeltei hymyys l iim ajliig demjdeg bh Amjilt
2012-02-19
tenegt:
ene muu orosiin shees bathuyag tenegtej bna zasgiin ajlaa yu ch medehgui bj terbduguigaa unaad emegtei hunii dotoojoo zaraad oros ruugaa zail umnugoviin ard tumnees gazriig ni bulaan avch hyataduud zarsaniig goviin ard medej bgaa shuu
2012-02-18
Ха ха ха:
Яг тэгэж харагдаач. Тэнэгтэж өгөх юм аа.
2012-02-18