Эрүүл мэндийн сайд Н. Хүрэлбаатар Ховд аймагт ажиллаж байна

img

Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар энэ сарын 17-20-ны өдрүүдэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, гишүүн Р.Амаржаргал нарын хамт Ховд аймагт ажиллаж байна. Ховд аймагт очсон эхний өдрөө Эрүүл мэндийн сайд тус аймгийн Мянгад сумын сайн малчин Ч.Гансүхийн хотонд очсон байна. Сайд мал сүргээ тоо толгой бүрэн, тарган тавтай өвөлжүүлж байгаа Ч.Гансүхэд “Алтан төлийн эзэн” шагнал гардуулжээ.   Төлөөлөгчид нийт нутгийн өвөлжилтийн байдал, иргэдийн эрүүл мэндийн байдлын талаар газар дээр нь мэдээлэл авч, тулгамдсан асуудлуудыг судлан холбогдох албаны хүмүүст тодорхой чиглэл, зарим үүрэг даалгавруудыг өгч ажиллаж байна.   Эрүүл мэндийн сайд Ховд аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төв болон сумдын эмнэлэг дээр ажиллах үеэрээ “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний жил”-тэй холбогдуулан эмч мэргэжилтнүүдэд энэ онд салбарын үйл ажиллагаанд баримталж ажиллах бодлого, чиглэл, төлөвлөсөн ажлуудын талаар ярьсан байна.Одоо төлөөлөгчид Ховд аймагт үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

malchin:
ene darga nar huduu ochood dandaa bayan malchintai uulzaj baih um. Yaduu malgui aild ochij yamar hundrel baigaag sudlaachee.
2012-02-18