
Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд өчигдөр зураач Г.Цэнгүнжавын “Миний л Монгол-2” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийжээ.
Уг үзэсгэлэн нь зураачийн сүүлийн 10 гаруй жилд хийсэн 50 гаруй бүтээл дэлгэгдсэн бөгөөд түүний гурав дахь бие даасан үзэсгэлэн нь энэ юм. Экологийн тэнцвэр алдагдаж байгаа өнөө үед эх орныхоо байгалийн сайхныг бишрэн хүндэтгэж онгон дагшин байгалиа хэвээр нь хадгалах чин хүслээ уран бүтээлдээ тусгажээ.
Миний л Монгол-2” үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилэх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ