“Утгын чимэг-2012” богино өгүүллэгийн наадмын шилдгүүд өнөөдөр тодорно

img

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Утгын чимэг-2012” богино өгүүллэгийн наадамд өнөөдөр 18.00 цагт эхэлж шилдгүүдээ тодруулна. Энэ удаагийн наадамд 100-аад уран бүтээлчийн бүтээл ирснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцох шилдэг 13 бүтээл шалгараад байгаа билээ. Тус наадмын тэргүүн байрын эзэн нэг сая төгрөгийн шагнал хүртэх бол удаах байруудад 800, 600 мянган төгрөгийн шагнал өгөх аж. Мөн уран уншигч тус бүр тусгай шагналтай юм байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ