Дэлхий дахинаараа Уитни Хьюстонтой салах ёслол үйлдлээ
Попын хатан хаан Уитни Хьюстонтэй салах ёс хийх ёслол Нью-Жерси дэх “Шинэ итгэл” нэртэй баптист сүмд болжээ. Хэдийгээр түүний нас барсан шалтгаан өнөөдрийг хүртэл эцэслэн тогтоогдоогүй ч гэр бүл, төрөл төрөгсөд, шүтэн бишрэгчид нь түүнтэй салах ёслол үйлдэж байна. BBC агентлагийн мэдээлж буйгаар алдарт дуучны оршуулах ёслолд зөвхөн ойр дотны гэх 1500 хүн оролцжээ. Харин түүний үнэнч шүтэн бишрэгч, хайрлаж, хүндэлдэг хүмүүс дэлхий дахинаа интернэтийн тусламжтайгаар салах ёслолд орлцож байгаа юм. Түүнийг Нью Жерсид оршуулж байгаа нь бас учиртай гэнэ. Учир нь түүнийг аавынх нь булшны дэргэд оршуулахаар болсон билээ. Уитни Хьюстоныг нас барсан мэдээлэл тархсан тэр өдрөөс хойш түүнийг хэрэглэж байсан зүйлс, уосгууд хамгийн алдартай болж үнэд хүрээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ