
Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг-2012” богино өгүүллэгийн наадмын шилдэгүүд тодорлоо. Энэ оны “Утгын чимэг” наадамд 100-аад уран бүтээлчдийн бүтээл ирсэн бөгөөд өчигдөр Хүүхэлдэйн театрт сүүлийн шалгаруулалтад тунаж үлдсэн арван бүтээлийг уран уншлагын мастеруудын уншсанаар үзэгчдэд сонирхуулжээ.
“Утгын чимэг-2012” наадмын I байрыг С.Пүрэв “Нохойн зовлон барагдахгүй”, II байрыг Б.Баярсайхан “Үйлийн үрийн төлөөс”, III байрыг Ц.Доржготов “Танил биш буун дуу”, IV байрыг Д.Дашмөнх “Эзэн хааны аяга”, V байрыг М.Эрдэнэбат “Үүрийн туяа” өгүүлэгүүд тус тус шалгарсан байна. Тус наадмын тэргүүн байрын эзнийг нэг сая төгрөгөөр, удаах байруудын эзнийг 800, 600 мянган төгрөгөөр шагнажээ.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ