
Дашчойлон хийдэд сар шинийн ном хурж эхэлжээ. Тус хийдийн лам нар цагаан сарын балин тахилуудаа шинэчлэн адислаж, томоохон хурал номоо гурав хоног уншсаны дараа битүүний хурал эхлэх гэнэ. Дашчойлон хийдийн лам нар энэ сарын 29-нд буюу шинийн найманд сор залах зан үйл хийх аж.
Сонирхуулахад, нийслэл хотод 16 орчим бурхан шашны сүм, хийд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд шинийн 1-15 ны өдрүүдэд ном хурж, сүсэгтэн олонд үйлчилдэг юм.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ