Лхачинвандад ууланд 81 толгой буга согоо, илийг тоолжээ

img

Байгаль орчин аялал, жуулчлалын яамны зүгээс Олон улсын баавгай судлалын төв, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хамтарсан судалгааг бодлогоор дэмжиж, Шархулстай, Баруунтоорой зэрэг баянбүрдэд автомат зургийн аппарат байрлуулан бодьгал бүрийг ялгах, тоо толгойг тоолох, тэдгээрийн зан төрх, явсан замнал, байршлыг тогтоож, тухайн орчинд хамгаалалтыг сайжруулах, идэш тэжээлийг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авчээ.   Мөн Говь-Алтай, Ховд аймгийн Байгаль орчны хяналтын хэлтэсээс бөхөнгийн байршил бүхий газруудыг нутгийг иргэдээр хамгаалуулж, менежментийг сайжруулснаар бөхөнгийн тоо толгой 5200 болж өссөн байна.   Түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн урагш 75 километрт байрлах бөгөөд Лхачинвандад уулын Байгалийн нөөц газарт халиун буга, бор гөрөөсний тархац, тоо толгой, байршил, шилжилт хөдөлгөөн тогтоох судалгааг 50 мянган га талбайд хийж, 81 толгой буга согоо, илийг тоолжээ.   Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ashgui de
2012-02-19