
25 дахь жилтэйгээ золгож буй “Морин хуур” наадмын тэргүүн байрыг хүртсэн уран бүтээлчид гран при шагнал олгодог. Харин өнгөрсөн жилээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн цом, БСШУ-ны Сайдын нэрэмжит цом, мөнгөн шагнал, төрийн алтан сан хөмрөгт хадгалж байхаар тогтсон билээ.
Энэ удаагийн “Морин хуур” наадмын гран при шагналыг хөгжмийн зохиолч С.Мөнхбат, яруу найрагч М.Хүрэлсүх нар “Хурмастын дууч шувуу” бүтээлээрээ хүртсэн байна. Тус наадмаас шилдэг 16 бүтээлийг жагсаахад Хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн Б.Бямбабаяр хамгийн эхэнд бичигдсэн аж. Мөн түүний бас нэгэн дуу дөрвөөр айрагдсан байна.
Харин хоёр гуравдугаарт хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, яруу найрагч Ц.Түмэнбаяр нарын “Талын хөх чоно”, Ч.Сангидорж, Ч.Пүрэвдорж нарын “Суварга хайрхан” дуу орсон аж. Удаах байруудад Н.Нямдорж, Н.Алтан-Очир нарын “Миний Монгол” дуу, Г.Энхбаяр, Д.Ган-Очирын “Нууц товчоо”, Л.Насанбат, Ү.Хүрэлбаатарын “Янзаган бүүвэй амгалан”, Н.Чулуунхүү, Б.Хүрэлбаатарын “Сутай хайрхан уул”, Г.Алтанхуяг, Лу.Эрдэнэ-Очирын “Монгол эх орон тандаа би хайртай” дуунууд багтсан байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ