Улаанбаатарт цасгүй, 12 хэм хүйтэн байна

img

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, Яармаг-Сонгины орчмоор 33-35 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24  градус, Алтайн өвөр говиоршөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Төвийн нутгаар үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 17-22  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Говийн нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ