Батлан хамгаалах салбарт юу болоод байна?

img

Намрын чуулган завсарласан ч ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж  цаг үеийн нэлээд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Үүний дотор Батлан  хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах эсэх багтсан байгаа. Томилогдоход нь АН-ын бүлэг  таагүй хандсан ч  дуртай дургүй баталсан. Тиймээс энэ салбарыг овоо хараандаа авч сайдын алхаа гишгээ, амнаас нь унах үгийг хүртэл хянаж байхаар болсон гэхэд хилсдэхгүй. Тиймдээ өнгөрсөн долоо хоногт түүнийг огцруулах  саналаа УИХ-ын дэд дарга Г.Батхүүд өргөн барьсан юм. Огцруулах шалтгаан, үндэслэл нь Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр сайдын зөвлөлийн хурлын үеэр сонгуулийн дараа үймээн дэгдвэл тараах зорилготой тусгай рот байгуулах, зэвсэглэх талаар ярьсан нь нийтэд ил тод болсон билээ. Үүнийгээ сайд “Долдугаар сарын нэгнийх шиг үймээн дэгдсэн тохиолдолд батлан хамгаалах салбар бэлэн байдалд байх ёстой” гэж тайлбарлажээ. Төсөл өргөн баригчид Батлан хамгаалахын сайд иргэдэд айдас хүйдэс төрүүлэх, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх нөхцлийг үүсгэсэн тул хуулийн дагуу огцруулах үндэслэлтэй гэсэн байна. 2008 оны долдугаар сарын 1-ний тэр хар өдөр дахин давтагдахгүй, улс орон амгалан байг гэж иргэн бүр бодох болсон. Мөн үзэл бодлоо илэрхийлсэн, хууль бус үйлдлийг эсэргүүцсэн иргэдийнхээ өөдөөс галт зэвсэг хэрэглэнэ гэдэг ардчилсан улсад байж болохгүй. Энэ үйлдэл ямар их хор хохирол дагуулдгийг  монголчууд энэ биеэрээ мэдэрсэн. Тиймээс цэрэг, зэвсэг гэдэг үг хүндхэн тусах нь аргагүй. Үүнээс сэргийлж байгаа АН-ын гишүүдийн болгоомжлолыг бас бодолцоход гэмгүй. Асуудал, улстөрийн гол бай болоод байгаа Батлан хамгаалах салбарт өнөөдөр юу болоод байгааг сонирхлоо.   Халаа сэлгээ бус хангамж эдлүүлж эрхлүүлжээ Батлан хамгаалахын сайд асан Л.Болд энэ салбарыг иргэнлэг ч энхийг сахиулагчдаараа дэлхийд гайхагдсан болгох гэж гурван жил хагас хүчин зүтгэсэн. Энэ хугацаанд гадаад харилцаа нь сайжирч, монголын энхийг сахиулагчид дэлхийд данстай болсон гэж бахархдаг. Чадварлаг цомхон, мэргэшсэн батлан хамгаалах салбартай болохын төлөө ажиллаж байгаа гэж сайд нь байнга хэлдэг байлаа. Ж.Энхбаяр түүний халааг авсныхаа дараа энэ ололтыг нь үргэлжлүүлэх бөгөөд дотоодынхоо цэрэг армийн хангалт, мэргэшил,  бэлэн байдлыг сайжруулахаар төлөвлөж байгаа. Ингэхийн тулд гадаад харилцааны хүрээнд ирж байгаа хангамж, техник, зэвсэглэлийг зориулалтын дагуу ашиглаж, зарцуулж улс орноо батлан хамгаалах үүргийнхээ дагуу ажиллах болно гэх өөрийн саналаа ЗХЖШ-ын Бямбажав, дэд сайд Баасанхүү, хуулийн хэлтсийн дарга Ш.Сүхбаатар болон зөвлөхүүдээ байлцуулан санал солилсон байна. Мөн энэ саналаа Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид танилцуулсан байна. Төлөвлөгөө, саналыг нь сонссон Ерөнхийлөгч сайдыг ажлаа зөв эхэлж, цаашдаа хамтран ажиллая хэмээн сайшаасан гэх. Мөн сайдын зөвлөлийн хурлаар батлан хамгаалах салбар улстөрөөс  ангид байж хэн нэгний ажлаас нь халахгүй гэж хэлсэн нь албан хаагчдын  халагдах байх гэсэн айдсыг үргээсэн гэж байна. Харин тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хурандаа Ш.Сүхбаатарын үүргийг өөрчилж Хуулийн хэлтсийн даргаар ажиллуулах болж. Түүнийг мэргэжлийн ажилд шилжүүлэхдээ унаж байсан унаа, цалин хөлс гээд хангамжийг нь хэвээр үлдээжээ. Үүнд Ш.Сүхбаатар дарга их л сэтгэл хангалуун явах болсон бөгөөд АНУ-д амралтаа өнгөрүүлээд ирсэн зэрэг нь бусад албан хаагчдын гайхшлыг төрүүлээд байгаа аж. Харин Л.Болд сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч   гээд сайдын ажлын албанд ажиллаж байсан хүмүүс даргыгаа даган явсан байжээ. Батлан хамгаалах яамны албан хаагчдын 30 хувь нь энгийн иргэн. Энгийн албан хаагчдыг мэргэжлийн ажилд нь тавихаас цэргийн мэргэшсэн албан хаагчдыг хөдөлгөхгүй гэсэн бодлого нь мөрдэстэнгүүдэд таатай сонсогдох болжээ. Л.Болд сайдын тушаалаар тусгай албаны мэргэн буучид бэлтгэгдэж байна Монгол цэрэг тэсвэр тэвчээр, цэргийн ухаанаараа дэлхийд үнэлэгдэж байгаа ч дотоодын  цэргийн анги нэгтгэлүүд нь бараг л хөсөр хаягдчихжээ. Үүнийг өнөөдөр энэ албанд зүтгэж, анги салбар хариуцан ажиллаж байгаа дарга нар бүгд хэлдэг. Өнгөтэй өөдтэй бүхнийг эннхийг сахиулагчдад зарцуулж улс орныхоо батлан хамгаалах  манаанд зогсож байгаа анги, салбарууд солиод өмсөх хувцас, унаад хөдлөх унаагүй шахам байна. Эрт цагт энэ бүгдэд сэтгэл зовдоггүй болохоор зөвхөн үүргээ л боддог байлаа гэх. Зэвсэгт хүчин гэхээр дайтаад байлдаад байх мэтээр ойлгодог ч улс орны нүүр  уарай байдаг гэдгийг мэргэжлийн бус хүмүүс төдийлөн ойлгодоггүй юм билээ. Асар их баялагтай, уудам нутагтай манай орныг дэлхийн акулууд  сонирхож ээлж дараалан айлчлах болсон. Өнгөрсөн жил ХБНГУ, АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ гээд дэлхийн бодлогод гар бие оролцдог томчууд бүгд айлчилсан. Өндөр дээд хэмжээний айлчлалын хамгаалалт, аюулгүй байдалд батлан хамгаалах салбарын тусгай үүрэг гүйцэтгэгчид ажиллах хуультай. Гэвч өнөөдөр манайд өндөр  хамгаалалтад гарчих өндөр хэмжээнд бэлтгэгдсэн мэргэн бууч ч байхгүй. Гадны төрийн тэргүүнүүдыг энэ бүх хамгаалалттай нь хүлээн авах болдог. Энэ гашуун туршлагаас үүдэн УИХ-ын гишүүн Л.Болд сайд байхдаа тушаал гаргаж  мэргэн буучдыг бэлтгэх болсон байна. Эхний ээлжийн 60 мэргэн бууч өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард бэлтгэгдсэн дууссан байна. Мөн ирэх сарын эхээр АНУ-аас сургагч багш нар ирж дараагийн мэргэн буучдыг бэлтгэх юм байна. Тэгэхээр Ж.Энхбаяр сайд энэ талд санаа зоволтгүй харин орон нутагт байгаа, солиод өмсчих хувцасгүй байгаа анги нэгтгэлд сэтгэл тавих үлдсэн гэхэд болно. Тиймээс ч  гаднаас орж ирэх зээл тусламжийг тусгай зориулалтын 084 дүгээр  ангийн цэрэг алба хаагчдын хангамжийг сайжруулах, Төв аймагт байрлах 016 дугаар ангийг жишиг  анги болгож тохижуулахад зарцуулахаар болжээ. Ингэснээр тус ангид цэцэрлэг, сургууль, орон сууц, сургалтын бааз байгуулагдаж хаана ч хэн ч ирсэн нүүр талхлах аж. 2008 оны долдугаар сарын 1-нд үймээн дэгдэхэд ЗХЖШ-ыг хамгаалалтад ажиллаж үүрэг гүйцэтгэх албан хаагдчыг дайчлах үүрэг өгсөн гэдэг. Ийм нөхцөлд  үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдсэн сонсогч, албан хаагч байгаагүй тул Тавантолгойд бэлтгэлд гарсан энхийг сахиулагчдыг дайчлан ажиллуулсан гэдэг. Онц байдал тогтоосон үед зэвсэгт хүчнийхэн хамгаалалтын зурвас тогтоох, иргэдийн болон улс орны аюулгүй байдлыг хамгаалах зэрэг хязгаарлагдмал үүрэг хүлээдэг аж. Хамгийн гол нь ийм нөхцөлд галт зэвсэг хэрэглэхгүй байх үүрэгтэй юм байна. Харин хуулиар хүлээсэн эх орноо сахин хамгаалах  үүргээ биелүүлэхэд бэлэн бус байна. Ямар ч тохиолдолд батлан хамгаалах салбар үүргээ гүйцэтгэхэд бэлэн байх үүрэгтэй. Ийм байхын төлөө ажиллах  хэрэгтэй гэсэн чиглэлийг Ж.Энхбаяр сайд болмогцоо салбарынхандаа анхааруулсан байна. Зөвхөн гадаад бодлого бус дотоодын батлан хамгаалах үйлс анхаарч ажиллахыг сануулжээ. Зэвсэгт хүчин улс орны аюулгүй байдлын баталгаа болдог. Монгол Улсыг бэлэн бус, сул дорой зэвсэгт хүчинтэй байлгах нь хэнд ашигтай. Ийм байлгахыг хэн хүсэх нь тодорхой.   Б.Хаш

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qwe:
Ш.Сүхбаатар гэгч ХЗДХЯ-ны гологдол эргүү махан толгойг БХЯ-наас үтэр түргэн хөөж зайлуулах нь маш зөв. Цэрэгт ч алба хааж үзээгүй баагий гэнэт улс төржиж Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хуц минийх гэж бүр даварсаар даварсаар Давгийн орон дээр гараад хэвтчихсэн байдаг байншдээээээ Ичих булчирхайгүй энэ этгээдийн өмнөөс цэргийнхэн ичиж нүүрээ хийх газаргүй болоод байгаа шүү хөөөө
2012-02-25
anti nuclear:
Г.Зандашатар тэргүүтнүүд цөмийн хаягдлыг Монголд булшлах 10 тэрбумын долларын гэрээ хийж байсныг С.Энхбат дэлгэлээ http://sonin.mn/2012/02/%d0%b3-%d0%b7%d0%b0%d0%bd%d0%b4%d0%b0%d1%88%d0%b0%d1%82%d0%b0%d1%80-%d1%82%d1%8d%d1%80%d0%b3%d2%af%d2%af%d1%82%d0%bd%d2%af%d2%af%d0%b4-%d1%86%d3%a9%d0%bc%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%85%d0%b0%d1%8f%d0%b3/
2012-02-20
Залаатын хүүхэд:
Энхбаярын зөв шүү, монголын армийхний ар гэрийн хувьд үнэхээр сайхан аав ээжийн хүмүүжлээр хүмүүжсэн залуу, армийг хар багаасаа л мэднэ. Тэр Сүхбаатар гэгч нөхөр хамаг хэргийг дэвэргээд албан тушаалаа голоод байгаа юм биш үү, ичиж амьдраачээ, армид ирээд шууд хурандаа болоо биздээ энгийн нэгэн, одоо Төрийн нарийн болох гэж ийм хэрүүлийн алим тарихаа зогсоогоочээ, төр засгаа хүндэлмээр юмдаа. Энхбаярт амжилт хүсэеэ, маш зөв томилогоо ажлууд хийж байгаа шүү, бүү шантраарай.
2012-02-20
зочин:
Ш.Сүхбаатар халлааа солилоо гээд сонинд захиалгаар юм бичүүлж баахан сенсаац дэгдээсэн. Санаа нь жаал амарч дээ.
2012-02-20
автомат улавч:
сар шинээр гэртээ заавал авч тавиарай та автомат улавчин дээр нэг л гишгэхэд таны хөлд улавч углагдах болно өөрийгөө болон зочидоо хүндэлдэг хүн бүрийн сонголт хаяг баян бүрдийн замын зүүн хойд талд 2 давхар цэнхэр байшин 2 давхарт 1 тоот 98667744
2012-02-20
уншигч:
Коммунистууд Сонгуулийг луйвардаж гарах нь тодорхой болж байна Жагсвал дээвэр дээрээс буудаж эхлэх юм байна л даа
2012-02-20
zochin:
enkhbayar saidaa mongoliin zebsegt hvching tsomhon chadbarlg bolgoh heregtei 5-6 hvnii bvreldehvvntei mash chadbarlag neg negniigee orloh chadbartai horlon svitgeh zoriultai tiim armn manaid heregtei shvv
2012-02-20
Hutsvaa:
Za chi odoo hutsaach unen l yum bichsen bna shte. Gehdee lu.Boldiin enhiig sahiulagchdiig ehluulsen gej hutsval yuostoi ugui. ali ert eheltsen bsan asuudal. Said tushaal uguhgui shte. Buh tseregiin angi negtgel Janjin shtabiin medeld bdag. Harin Janjin shtabiin dargiig ELBEGDORJ tushaal ugdug. Tegheer Enhbayar zuv yum hiij bna. Herev hun buudaad ehelvel Erunhiilugch tushaal ugsun l gsn ug.
2012-02-20
teneg ee, Enhbayar hezee ch tushaal ogohgui, harin eronhiilogch ogno
2012-02-20
tuya:
ýíõáàÿð øèã çàëóó ýð÷ õ¿÷òýé õ¿í þì õèéíýý. äààí ÷ íàì íü òèéìýðõ¿¿ þì äà. åð íü ìàíàéõàí çàëóóñàà äýìæèõ õýðýãòýé.
2012-02-20
çî÷èí:
Õ¿÷èðõýã, áýëýí áàéäàëòàé, àëáà õààã÷èä íü õàíãàìæ ñàéòàé àðìèòàé áàéõ íü óëñ îðíû òîì íýð õ¿íä àþóëã¿é áàéäàë ãýäýãòýé ñàíàë íýã áàéíà. Óëñûí ñ¿ð öýðýãòýý, öýðãèéí ñ¿ð æàãñààëäàà. Ýíõáàÿð ÷àäíà àà
2012-02-20
teneg bha:
yu ni zaluu bgan.Erni hugshirsun yalzarsan yumnuudaas tsus selbeh ni zuw shdee. Bi law demjij bn. Gadaadad ner hundtei blaa gd dotood ang negtgeluud dampuurch duuslaa.Negiig ni awrah gj nuguug dogolduuldag zan hugshin sotsilist garrudl hiideg bh.Ali aliniig ni sain hugjuuleerei amjilt.
2012-02-20
Bold nov sh yuu hiisiin be unendee manaihan medej bl bgaa shde armiihaan tiim bizdee. enhbayar darga harin ch zorigtoi zuv ehelj bga shu Ajil hjj bga negnee yanz bureeer helhee bolimoor yum!
2012-02-20
Boldiin yed enhiig sahiulah saijirsan ch geh shig. yu ve. Bold yu meddeg um. Ene chini Dashzeveg general janjin shtabiin darga baih ued ehelsen um. Ene bol ter mundag general -iin hiisen ajil. Yun Bold ve. Bold enhiig sahiula gej yu baidgiig medeh ch ugui
2012-02-20
sds:
shaa
2012-02-20
Lu.Bold sda ooroo mergen buudagchid beltguulsen baina sh tee. Yah gej ter ve? Lu sda neg iimerhuu l sda sh tee.
2012-02-20
ггүн:
Энхбаярыг дэмжиж байна наад муусайн ардчилсан намын авилгачид панз болдын бантанг хамгаалж улс төр хийх гэж ядаж байгаа нь тэр
2012-02-20
sds:
shaa
3:
ХӨӨРХИЙ САГСУУРЧ
2012-02-20
Zochin:
Enhbayar heterhii zaluub.na. Buruu tomilgoo shuu dee.Mongoliin turd zutgeh sain zohistoi humuus bii shuu dee
2012-02-20
teneg bha:
yu ni zaluu bgan.Erni hugshirsun yalzarsan yumnuudaas tsus selbeh ni zuw shdee. Bi law demjij bn. Gadaadad ner hundtei blaa gd dotood ang negtgeluud dampuurch duuslaa.Negiig ni awrah gj nuguug dogolduuldag zan hugshin sotsilist garrudl hiideg bh.Ali aliniig ni sain hugjuuleerei amjilt.
Бат:
Адчилалаар овоглосон нөхдүүд ялангуяа Гончигдорж Батүүл нар армийн бэлэн байдлын тухай их ярих боллоо армийн бэлэн байдал гэдэг чинь ярих ёстой ер нь арми гэж байвал шаардлагатай үед бэлэн байхыг хэлэх бусуу бэлэн бус арми гэж байгаа бол армигүй байгаад шаардлагатай үед цэрэг татах нь ядарсан эдийн засагт хэрэгтэй бус уу
2012-02-20
Залаатын хүүхэд:
Энхбаярын зөв шүү, монголын армийхний ар гэрийн хувьд үнэхээр сайхан аав ээжийн хүмүүжлээр хүмүүжсэн залуу, армийг хар багаасаа л мэднэ. Тэр Сүхбаатар гэгч нөхөр хамаг хэргийг дэвэргээд албан тушаалаа голоод байгаа юм биш үү, ичиж амьдраачээ, армид ирээд шууд хурандаа болоо биздээ энгийн нэгэн, одоо Төрийн нарийн болох гэж ийм хэрүүлийн алим тарихаа зогсоогоочээ, төр засгаа хүндэлмээр юмдаа. Энхбаярт амжилт хүсэеэ, маш зөв томилогоо ажлууд хийж байгаа шүү, бүү шантраарай.
уншигч:
Коммунистууд Сонгуулийг луйвардаж гарах нь тодорхой болж байна Жагсвал дээвэр дээрээс буудаж эхлэх юм байна л даа
Hutsvaa:
Za chi odoo hutsaach unen l yum bichsen bna shte. Gehdee lu.Boldiin enhiig sahiulagchdiig ehluulsen gej hutsval yuostoi ugui. ali ert eheltsen bsan asuudal. Said tushaal uguhgui shte. Buh tseregiin angi negtgel Janjin shtabiin medeld bdag. Harin Janjin shtabiin dargiig ELBEGDORJ tushaal ugdug. Tegheer Enhbayar zuv yum hiij bna. Herev hun buudaad ehelvel Erunhiilugch tushaal ugsun l gsn ug.