С.Пүрэвийн "Нохойн зовлон барагдахгүй" өгүүллэг шилдгээр шалгарлаа

img

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Утгын чимэг-2012” богино өгүүллэгийн наадмын  шилдгүүд тодорчээ.   Энэ удаагийн наадамд 100-аад уран бүтээлчдийн бүтээл ирснээс хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцох шилдэг 13 бүтээл шалгараад байсныг уран үгийн мастерууд үзэгчдийн хүртээл болгожээ. “Утгын чимэг-2012” наадмын тэргүүн байрыг УГЗ, зохиолч С.Пүрэвийн "Нохойн зовлон барагдахгүй", дэд байрт Б.Баярсайханы "Үйлийн үрийн төлөөс", гуравдугаар байрт Ц.Доржготовын "Танил биш буун дуу" өгүүллэгээрээ хүртлээ. Тусгай байрыг Д.Дашмөнхийн "Эзэн хааны аяга", М.Эрдэнэбатын "Үүрийн туяа" өгүүллэгүүд шалгарлаа.   Тэргүүн байрын эзэн нэг сая төгрөгийн шагнал хүртсэн бол удаах байруудын эзэд 800, 600 мянган төгрөгийн шагнал гардсан.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yagaad shagnaliig ni hudlaa bicheeed bgaan be turuulsen ni 2 say tegeed 1 sayiig ugsun geed Udriin sonin deer bn lee sonin unshij bgaach ee
2012-02-20