
Киви хамтлагийн дуучин Ука өнгөрсөн долоо хоногт цомгоо гаргаж ёстой л олны анхааралд байлаа. Харин цомгийн зураг чимэглэл дээрх зураг холливудын алдарт од Мерлин Монрог дуурайсан гэх шүүмжлэл дагалдах болсон.
Үүнд тэрээр "Би өөрийгөө адилхан гэж боддог. Харин дууриах гэдгийн хувьд яахав өөрийн мэдэлгүй л үйлдэл, хувцаслалт гээд адилхан болчихоод байдаг юм. Киног нь үзэж, дууг нь сонсох дуртай болоод ч тэр үү" гэж хэнэг ч үгүй хариулжээ. Мөн уран бүтээл, хувийн амьдралаа зохиулаад аваад яваад байхаар төлөвлөсөн байна.
Тун удахгүй хувийн амьдралдаа өөрчлөлт гаргаж гэр бүлтэй болно гэдгээ ч хэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ