"Монгол язгуур урлаг” тоглолтыг CD-нд буулгана

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Монгол-Язгуур урлаг" тоглолт энэ сарын 18, 19-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.  Төрийн соёрхолт Д.Сосорбарамын санаачилгаар зохион байгуулагдаж буй тус тоглолтод "Алтан ураг", "Арга билэг", "Домог", "Жонон", "Хөсөгтөн" зэрэг ардын язгуур урлагийн хамтлагууд оролцов. Нийт 40 гаруй уран бүтээлч, ардын таван хамтлаг өөр өөрийн арга барил, өнгө аястай тоглолтыг үзэгчдэд толилууллаа. Тэд энэ өдрүүдэд  ардын язгуур урлагийг орчин цагтай уялдуулан үзэгчдийн сонорыг мялаасан бөгөөд уг тоглолтын бичлэгийг DVD болгон үзэгчдийн хүртээл болгох гэнэ. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ