Чөлөөтийнхөн Азийн аваргаас 6 медаль хүртлээ
БНСУ-ын Гуми хотод 5 өдөр үргэлжилсэн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дуусаж сүүлчийн өдөр манай 2 бөх Д.Хүдэртулга, Ж.Чулуунбат нар хүрэл медаль хүртэж нийтдээ 6 медаль авлаа.
Өнгөрсөн жил Узбек улсын Ташкент хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй бөхчүүд 5 хүрэл медаль, эмэгтэйчүүд тус бүр 3 мөнгө, хүрэл медаль нийт 11 медаль авч байсан билээ.
Манай эрэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Ч.Ганзориг 2006 онд Казакстан улсын Улаанбаатар Астана хотод, эмэгтэйчүүдээс Гавьяат тамирчин Ц.Энхжаргал 2007 онд Узбек улсын Бишкек хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэнээс манай бөхчүүд алтан медаль авч чадахгүй байна.
Тэмцээний сүүлийн өдөр 66 кг-ийн жинд 14 барилдсанаас спортын дэд мастер Б.Мянганбаяр нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт хятадын бөх Ченгде Шаныг 3:5, 1:0, 1:0 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт ираны бөх Мехди Тагиви Керманид 01, 0:1 онооны харьцаагаар хожигдож хүрэл медалийн төлөө барилдаанд энэтхэгийн бөх Парвеен Ранатай барилдаж ялагджээ.
74 кг-ийн жинд 16 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж нэгдүгээр тойрогт БНСУ-ын бөх Ман-Хо Оныг 0:1, 3:0, 1:0 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт ираны бөх Салех Саед Гударзид 2:1, 0:2, 1:2 онооны харьцаагаар өвдөг шороодож дагах барилдаанд узбекийн бөх Абдулаев Базарбаевийг 8:2, 9-2 онооны харьцаагаар хожиж хүрэл медалийн төлөө японы бөх Такафуми Кожиматай барилдаж ялагджээ.
84 кг-ийн жинд 13 бөх барилдсанаас спортын мастер М.Батмөнх нэгдүгээр тойрогт Арабын эмират улсын бөх Хамдан Алблушинтэй таарч 6:0, 1:0 онооны харьцаагаар өвдөг шороодуулж хоёрдугаар тойрогт ираны бөх Есхан Насер Лашгарид 0:1, 0:4 онооны харьцаагаар өвдөг шороодож дагах барилдаанд бөх узбекийн бөх Имижон Исмановт 3:2, 0:5, 0:1 онооны харьцаагаар хожигджээ.
96 кг-ийн жинд 13 бөх барилдаж байгаагаас спортын мастер Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт тайваний бөх Вен Чень Хунгийг хожиж дахин хоёр барилдаан хийж хүрэл медальд хүрч азийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиа авчээ.
120 кг кг-ийн жинд 13 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт БНСУ-ын бөх Кунг Жин Намыг ялж хоёрдугаар тойрогт энэтхэгийн бөх Кумар Жодиндерийг 4:0, 1:0 онооны харьцаагаар дийлж гуравдугаар тойрогт ираны бөх Парвиз Хадид онооны харьцаагаар өвдөг шороодож дагах барилдаанд ялж хүрэл медаль хүртжээ.
Ийнхүү Ж.Чулуунбат Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 4 дэх хүрэл медалиа хүртжээ.
Тэмцээний дүн
Эмэгтэй
48 кг 1. Чжао Шаша /БНХАУ/ 2. Ю-Ми Ли /БНСУ/ 3. Михрнисо Нурматова /Киргиз/ 3. Ери Тосака /Япон/ 5. Эрдэнэсүхийн Нарангэрэл /Монгол/ 51 кг 1. Ли Хью /БНХАУ/ 2. Ю Мияхара /Япон/ 3. Юнг-Жо Ким /БНСУ/ 3. Н.Неха /Энэтхэг/ 7. Баярмагнайгийн Даваасүрэн /Монгол/ 55 кг 1. Канако Мурато /Япон/ 2. Ти Дью Нинх Тран /Вьетнам/ 3. Айжан Исмагулова /Какакстан/ 3. Геета Геета /Энэтхэг/ 5. Эрдэнэчимэгийн Сумьяа /Монгол/ 59 кг 1. Каеко Шимада /Япон/ 2. Шенлайн Янг /БНХАУ/ 3. Энхбаярын Цэвэгмид /Монгол/ 3. Айым Абдильдина /Казакстан/ 63 кг 1. Хуан Хи /БНХАУ/ 2. Мин Вэнь Хуа /Тайвань/ 3. Татьяна Захарова /Казакстан/ 3. Рио Ватари /Япон/ 5. Шархүүгийн Түмэнцэцэг /Монгол/ 67 кг 1. Елена Шалыгина /Казакстан/ 2. Цэрэндоржийн Баярзаяа /Монгол/ 3. Алтанай Кузу Анарбек /Киргиз/ 3. Ксинью Лью /БНХАУ/ 72 кг 1. Гюзель Манюрова /Казакстан, азийн 3 удаагийн аварга/ 2. Бадрахын Одончимэг /Монгол/ 3. Мами Шинкаи /Япон/ 3. Ян Хонг /БНХАУ/Багийн дүн
I байр БНХАУ, 59 оноо II байр Япон, 58 оноо III байр Казакстан, 55 оноо IҮ байр Монгол, 48 онооЭрэгтэй
55 кг 1. Хасан Фарман Рахими /Иран/ 2. Ясихиро Инабо /Япон, ДАШТ-ний хүрэл медальт/ 3. Амит Кумар /Энэтхэг/ 3. Жин Чол Ким /БНСУ/ 7. Эрдэнэбатын Бэхбаяр /Монгол/ 60 кг 1. Йогешвар Дут /Энэтхэг/ 2. Масуд Махмуд Эсмаэль Пооржоубари /Иран/ 3. Банзрагчийн Баянмөнх /Монгол/ 3. Томотсугу Ёшида /Япон/ 66 кг 1. Мехди Тагави Кермани /Иран/ 2. Максат Даыулбаев /Казакстан/ 3. Парвеен Рана /Энэтхэг/ 3. Жун Юнг Хо /БНСУ/ 5. Батсүхийн Мянганбаяр /Монгол/ 74 кг 1. Салех Саед Гударзи /Иран/ 2. Абдулхаким Шапиев /Казакстан/ 3. Такафуми Кожима /Япон/ 3. Шанг Шонгуа /БНХАУ/ 5. Доржгочоогийн Гомбодорж /Монгол/ 84 кг 1. Есхан Насер Лашгари /Иран/ 2. Жае Синг Ли /БНСУ/ 3. Ву Зижин /БНХАУ/ 3. Наоки Момма /Япон/ Мягмарсүрэнгийн Батмөнх /Монгол/ 96 кг 1. Магомед Мусаев /Киргиз/ 2. Ким Жа Канг /БНСУ/ 3. Доржхандын Хүдэрбулга /Монгол/ 3. Ефран Морадали Амири /Иран/ 120 кг 1. Парвиз Хади /Иран/ 2. Лей Лианг /БНХАУ/ 3. Жаргалсайханы Чулуунбат /Монгол/ 3. Ержан Дуйсенбеков /Казакстан/Багийн дүн
I байр Иран, 67 оноо II байр Япон, 49 оноо III байр БНХАУ, 46 оноо IҮ байр Монгол, 44 оноо А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ