50 сая АН-ынхныг орлого, татвараа шалгуулахад хүргэж байна

img

Ардчилсан намаас УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихээр горилж буй хүмүүс намдаа 50 сая төгрөгийн хандив өгч дууссан. Хандивыг дөрвөн үе шаттайгаар хураасан бөгөөд дөрөвдүгээр шатанд 99 хүн 12.5 сая төгрөг өгснөөр намын удирдлагуудынхаа тавьсан “50 сая төгрөг” хэмээх хүндхэн босгыг давжээ. Хэл ам дагуулан батлагдсан Сонгуулийн хуулийн 39.1-д “Нам, эвсэл, нэр дэвшигчид өгөх хандивын дээд хэмжээ хувь хүнээс нэг сая төгрөг хүртэл, хуулийн этгээдээс гурван сая төгрөг хүртэл байж болно” гэж заасан. Энэ нь сонгуулийн сурталчилгаанд зориулж нам болон нэр дэвшигчид нэг хүнээс нэг сая хүртэлх төгрөгийн хандив авч болно гэсэн үг. Харин Ардчилсан намын удирдлагууд 2012 оны сонгуульд нэр дэвшигч бүрээсээ 50 сая төгрөг татснаар давхар давхар хууль зөрчиж байна. Сонгуулийн хуулиас гадна  Улс төрийн намуудын тухай хуулийн 18.3-т “Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс 10 сая төгрөг, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгуулагад жилд хоёроос дээш удаа хандив өгөхийг хориглоно. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно” гэж заажээ. Нэг ёсондоо Ардчилсан намын удирдлагуудын гишүүдээсээ 50 сая төгрөгийн хандив авсан нь Сонгуулийн тухай болон Улс төрийн намуудын тухай хуулийг зөрчиж байна. Энэ хүрээнд АН-ын 50 сая төгрөгийн татвар татвар уу, эсвэл хахууль уу гэдэг маргаан хүртэл дэгдэж эхэллээ. “50 саяа төлсөн хүмүүс бүгд л хувийн том бизнестэй нөхдүүд. Мөнгөөр улс төрд орохын тулд тэд хууль зөрчиж, АН-ын удирдлагуудыг лоббидож байна” хэмээн мөнгөө төлж чадаагүй нь хашгирч, “Намын шийдвэрийг биелүүлээгүй үл тоож, намдаа хандив мөнгө өгөхөөс татгалзсан нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй” хэмээн мөнгөө төлсөн нэг нь эсэргүүцэж байна. 50 сая төгрөг тойрсон энэ маргаан АН-ын дарга Н.Алтанхуягийг нилээд зовоох бололтой. Энэ маргаан сүүдээ даамжирч 50 саяа төлж чадаагүй хүмүүс мөнгөө төлсөн нэгнийхээ орлого зарлагыг үзнэ, татварт шалгуулна хэмээн шантаажилж, бөөн хэрүүл дэгдээж байгаа ажээ. Тухайлбал,  Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны  зарим гишүүн хандивын мөнгөө гүйцээж өгч чадалгүй гацаанд орчихоод байгаа ажээ. АН-ын эмэгтэйчүүдийн тэргүүн Ц.Оюунгэрэл л гэхэд 50 сая төгрөгөөс ердөө таван саяыг нь л өгсөн гэв. Тэр ч бүү хэл “Намд 50 сая төгрөг өгөхгүй” хэмээн  тогтоолын төсөл дарга нартаа өргөн барьж, баахан хүүхнүүд уруу татсан хэрэгт З.Энхболд нарын гишүүд унаад байгаа юм байна. Уруу татагдсан эмэгтэйчүүд удирдлагуудаа  “Нэр дэвшигчдийг зоосны нүхээр харж байгаа” гэсэн шүүмжлэл өрнүүлж, “хошуугаа унжуулж” байгаа сурагтай. Мөн “Ардчилсан нам УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа гишүүдээсээ 50 сая төгрөг хураан авч байгаа нь хууль бус” гэж эсэргүүцэх хүмүүс өдрөөс өдөрт олширч байгаа юм байна. Нөгөө талд 50 саяа төлсөн 99 гишүүн “Бид хаана нэр дэвших бэ” хэмээн гүйлдэж, тойргоо булаацалдаж хэрэлдэж байна. Үүнээс болж АН-ынхан өнөөдөр баян хоосноороо ялгарч тэмцэлдэж байна. С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Намын дотоод ажил танд хамаагүй за айл лаагаа иднэ үү луувангаа иднэ үү та өөрийнхөө л ходоодонд орж байгаа нөгөө боодог чинь шингэх эсэх асуудылг бодооч
2012-03-08
Тэмүүжин:
Хүүе надад Баянголынхон хандив өгсөн шүү, Би урьдчилаад энэ тухайгаа сайн л бичээд байсан нетээр, шалгаж магад гээд бэлтгэлээ хийсэн юмаа Надаас но олохгүй шүү
2012-02-20
hi yamar unetei yum be tov orchmoor baihgui yu ...
2012-02-20
hen ch bisn:
ygyi e mon ih gaihmaaraa, huraldaj suusaar baigaad iim ih nongotei bolchihdog, boon hahuulnii huudiinuud l baisan n ulam bur todorhoi bolj baih shib dee
2012-02-20
irgen:
Manai MAN chini zarimdaa hunees nuuj baigaad terbum terbumiig awchihdag sh de. handiv geed. tegsen hirnee holoo jiiltsdeggui amar shuu. dargadaa hediig bas ugnu
2012-02-20
MGL:
ZA MAN-IIN HAJUUD YU CH BISH ENE MUNGU MAN CHIN TERBUM TUGRUG, ZA AN HARIN CH NEELTEEI BAILGAJ BGA HARAN MAN NUUZ, ZUUZIIN ZAANA YU NUUGDAJ BAIGIIG HUN BOLGON ANDAHGUI BZIDEE
2012-02-20
12:
ГИШҮҮН БОЛОХООС НЬ ӨМНӨ ШАЛГААД АРД ТҮМЭНДЭЭ МЭДЭЭЛЭЭД ӨГӨӨЧ
2012-02-20
автомат улавч:
сар шинээр гэртээ заавал авч тавиарай та автомат улавчин дээр нэг л гишгэхэд таны хөлд улавч углагдах болно өөрийгөө болон зочидоо хүндэлдэг хүн бүрийн сонголт хаяг баян бүрдийн замын зүүн хойд талд 2 давхар цэнхэр байшин 2 давхарт 1 тоот 98667744
2012-02-20
hi yamar unetei yum be tov orchmoor baihgui yu ...
yamar ih mungu veee ene ardchilsan nam yr n huigach luivarchdaar duurchee
2012-02-20
дорж:
гүй ээ мөн ч баян нам юм аа.хүн бүр зүгээр л 50 50 сая гаргаад хаячихдаг.
2012-02-20
анхааруулга:
Сонгуулийн хуулиа зөрчиж байна. СЕХороо анхааралдаа авна биз. Дарга ерөнхий н.б хоерыг нь шалгах хэрэгтэй
2012-02-20
хамтдаа хөгжье:
Та бүхнийг facebook.com 20-р зууныхан группд нэгдэхийг уриалж байна.Ганц хүн айл болдоггүй,ганц цучил гал болдоггүй гэдэг.Дэм дэмэндээ хамтдаа урагшилцгаая. энд та нэгдсэнээр танилын хүрээгээ тэлж,холбоо тасран уулзаж чадаагүй удсан хэн нэгэнтэйгээ учиран мартагдсан багын дурсамжаа сэргээн сэтгэлийн гүнд үлдсэн мартагдашгүй сайхан дурдатгал, хөнгөн гунигаа анд найзуудтайгаа хуваалцан агуу их тайвширалыг олж аваасай гэж хүсэн энэхүү группдээ урьж байна.Мөн та мэдлэг оюунаа баяжуулахын ялдамд мэрэгжил нэгт нөхөдтэйгээ туршлагаасаа солилцон олон түмний хүртээл болгоход тань таны группын хамт олон дэмжин туслах болно
2012-02-20