
Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар өнгөрсөн оноос эхлэн улс орон даяар “Архийгүй Монгол” аян өрнөж буй. Холбогдох албаныхан аяны хүрээнд аливаа баяр ёслол найр наадмыг архигүй тэмдэглэхийг, уриалах болсон юм. Ерөнхийлөгчийн саналыгсанаачлагыг дэмжин Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Иргэдийн Нийтийн Хурлаас архигүй цагаан сар тэмдэглэх санаачлага гаргасан билээ.
Уг санаачлагыг дэмжиж сумын ИТХ-ын дарга Л.Цэцэг-Өлзий, Засаг дарга бөгөөд хотын захирагч Б.Батхуяг нар Монголын ард түмний уламжлалт их баяр Цагаан сар, 17-р жарны Баясгалан хэмээгч Усан луу жилийн сар шинийн баяраар согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр айраг, цагаагаа сөгнөж шинэлэхийг нийт сумын иргэддээ уриалжээ.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ