“Соёлын сар” зохион байгуулна

img

Өнөөдөр 11.00 цагаас БСШУЯ-нд  Монгол Улсын БСШУЯ, БНХАУ-ын Соёлын Яам хоорондын 2012 онд “Соёлын сар” харилцан зохион байгуулах  тухай протоколд  гарын үсэг зурна.   Протоколд Монгол Улсын БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шаолун нар гар үсэг зурах юм.   Мөн 12.00 цагаас МУБИС-ын байрны зүүн талд тус сургуулийн гадаад хэлний сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтэд сайд  Ё.Отгонбаяр оролцоно. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ