“Камертон 2”-ын шалгаруулалт Хөгжим бүжгийн коллежид болно
Нэрт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт С.Гончигсумлаа агсны нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн төгсөгчид болох Камертон хамтлагийн гишүүд “Камертон -2” шоуг зохион байгуулахаар болсон билээ. Тус шоунд оролцохоор 724 залуу бүртгүүлсэн бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалтын зураг авалт Хөгжим бүжгийн коллежид болох аж.
Нэгдүгээр шатны шалгаруулалт ирэх гуравдугаар сарын 5-нд эхлэх бөгөөд оролцогчид өөрсдийн хуваариа www.camerton2.mn сайтаас харах боломжтой юм байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ