УИХ-ын дарга маргааш нийслэлд ирнэ

img

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл маргааш буюу битүүний өдөр Улаанбаатар хотод ирнэ. Тэрбээр Ховд аймагт томилолтоор ажиллаж байгаа бөгөөд  Мянгад, Буянт, Булган, Үенч, Алтай, Манхан сумдын цаг үеийн ажлын явц, өвөлжилтийн байдал, малчдын ахуй амьдралтай танилцах ажээ. Түүнчлэн  УИХ-аас гаргасан бодлого, шийдвэр, намрын чуулганы үр дүнг танилцуулж сурталчлах юм байна. Мөн улсын сайн малчин, тэргүүний тариаланч цол хүртсэн зарим хүнд шагнал гардуулах аж. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, УИХ-ын даргын зөвлөх Д.Батмөнх, Б.Золбаяр, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамц нарын бүрэлдэхүүнтэй орон нутагт ажиллаж байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganaa:
yyniig abaachee
2013-02-18