
Иргэдийн дунд "Олон жолоочийн эрх хассан цагдаад байр өгнө" хэмээн болзолт уралдаан зарласан тухай мэдээлэл гарсан тул Замын цагдаагийн газраас мэдэгдэл гаргав. Замын цагдаагийн газрын дэд дарга Ч.Жаргалсайхан “Манай алба хаагчдын 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Тиймээс зарим аймгийн засаг дарга нар цагдаагийн алба хаагчдад гэр олгосон тохиолдол гарсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн иргэдийн торгуулийн мөнгө төрийн дансанд ордог бөгөөд Замын цагдаагийн алба захиран зарцуулах эрх байдаггүй. Манай байгууллага бол төрийн байгууллага учир ажилчиддаа орон сууц авах мөнгө гаргаад байх боломжгүй. Дээрх мэдээлэл нь үндэслэлгүй, буруу, ташаа болохыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ