Юнеско залуусын дунд уралдаан зарлажээ

img

Юнескогийн Монголын үндэсний комисс “Сайхан ирээдүйг бүтээхэд чамд ямар ур чадвар хэрэгтэй вэ” бүтээлийн уралдааныг зарлалаа. Уралдаанд 18-24 насны залуус оролцох боломжтой аж. Оролцогчид А3–А5 хэмжээтэй гэрэл зураг, уран зураг болон компьютер график зургийн бүтээлүүдээ ирэх дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл Юнескогийн Монголын үндэсний комисс илгээх юм.   Уралдаан илгээх бүтээлийн тухайд  “Залуучууд-ур чадвар-бүтээл” гэдгийг онцлож харна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцлов. Тэргүүн байр эзэлсэн бүтээл 2012 оны Бүх нийтийн боловсролын Хяналт үйлчилгээний дэлхийн тайланд оролцох аж. Мөн шилдэг бүтээлийн эзнээр тодорсон оролцогчийн Парис хотод аялах эрхээр шагнах юм байна. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

herlen:
Oroltsood uzeh l hergtei yum bna.
2012-02-20