
Өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордны хуралдааны Г танхимд УИХ-ын НББСШУ-ы Байнгын хорооноос хэвлэлийн бага хурал хийнэ.
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос “Сайхан ирээдүйг бүтээхэд чамд ямар ур чадвар хэрэгтэй вэ” бүтээлийн уралдааныг дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл зарлалаа.
“Монгол бэлэг-Цагаан сар-2012” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна.
Улсын дуу бүжгийн эрдмийн чуулгад өнөөдөр “Сар шинийн мэнд” Төрийн их найрал хөгжмийн тоглолт болно.
Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд 14.00 цагт эхэлнэ.
Монгол костюмс үндэсний хувцасны үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна.
Монголын эдийн засгийн форум "Төсвийн зарцуулалт ба татвар төлөгчийн хяналт" сэдэвт хэлэлцүүлгээр өрнөнө.
Уран зургийн галарейд Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд "Ногоон төгөл" сэдэвт үзэсгэлэн гарах гэж байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ