
Цагаан сарын шинийн нэгний орой “iLoft Function House”-д 10 мянган төгрөгийн такстай "Golden moon” үдэшлэг болно. Энэ үеэр транс аянд монгол бүсгүй үндэсний бүжиг бүжихийг харахаас гадна “Биелгээ & Брек” хамтлагийн үзүүлбэр, хөөмий болон морин хуурын хослолын гайхамшгийг мэдэрч болох гэнэ. Мөн DJ Гана, Чин нар Монгол ардын аяыг орчин үеийн “еlectro” хөгжимөөр залууст бэлэг барина. Түүнчлэн видео микс хийж, LED дэлгэцээр гаргах гэнэ.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ