Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах хуваарь

img

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 02 –р сарын 22-нд амраад, 23–нд 09.00 –20.00 цагт ажиллаж, 02- р сарын 24- с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 02-р сарын 22–нд амарна. 02 –р сарын 23 –нд “Номин супермаркет”, “Номин агуулах худалдаа” 12.00 -18.00 цагт ажиллана. Номингийн бүх салбарууд 02 –р сарын24 -өөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Боса” сүлжээний дэлгүүрүүд баярын өдрүүдэд амралтгүйгээр 09.00 –23.00 цагийн хооронд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Миний дэлгүүр”, “Миний хайпермаркет” сүлжээний дэлгүүрүүд 02-р сарын 22 нд амраад, 02 сарын 23, 24-өөс ердийн цагийн хуваарийн дагуу 08.00 -24.00 цаг хүртэл ажиллана. “Скай” их дэлгүүр 02 –р сарын 21- ийг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж 02 сарын 22-24 хүртэл амраад 02 сарын 25-с ердийн цагийн хуваарийн дагуу 10.00-20.30 хүртэл ажиллана. “Скай” хайпермаркет 02-р сарын 22-24 хүртэл амраад 02 сарын 25-с ердийн цагийн хуваарийн дагуу 09.30-20.30хүртэл ажиллана. “Нарантуул” худалдааны төв 02-р сарын 21-ийг хүртэл ердийн цагийн хувиараар 10.00-19.00 цагт ажиллаж , 02-р сарын 22-03 сарын 06 хүртэл амраад, 03 сарын 07-оос ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана. “Хар хорин” худалдааны төв 02-р сарын 21-ийг хүртэл ердийн цагийн хувиараар бүтэн ажиллаж, 02-р сарын 22-28–ийг хүртэл амарна. 02-р сарын 29-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Барс” худалдааны төв 02-р сарын 20, 21-нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, 02-р сарын 22, 23, 24-нд амраад, 02 -р сарын 25-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Хүчит шонхор” худалдааны төв 02-р сарын 21-нд өглөө 06.00-18.00 цаг хүртэл ажиллаж, 02-р сарын 22-25 хүртэл амраад, 02-р сарын 26-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Да хүрээ трейд” техникийн зах 02-р сарын 21-нд 09.30–15.30 цаг хүртэл ажиллаж, 02-р сарын 22-26-ыг дуустал амраад, 2 сарын 27-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу 09.30- 18.00 цаг хүртэл ажиллана. Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 02 -р сарын 22, 24, 25–нд амраад, 02-р сарын 26-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ