Ялын биелэлтийг судалжээ

img

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар дүүргийнхээ хэмжээнд "Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах" ялын биелэлтийн сүүлийн 3 жилийн байдлаар судалжээ. Судалгаанаас үзхэд сүүлийн 3 жилд тус дүүрэгт Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг / ЭХ-ийн 215-р зүйл / үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар 87 шийтгүүлжээ. Дээрхи 87 ялтны 20 буюу 22,9 хувь нь тээврийн хэргэсэл жолоодож яваад бусдын амь насыг хохироосон, 30 буюу 34 хувь нь бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан, 9 буюу 10,3 хувь нь бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан, 15 буюу 17,2 хувь нь дээрхи гэмт хэргийг согтуугаар үйлдэжээ. Шүүхээс тодорхой үил ажиллагаа явуулах, эрх хасах ялыг үндсэн ялын чанартай оногдуулсан ялтан байхгүй байгаагийн зэрэгцээ ял шийтгүүлсэн 87 хүний 34 буюу 39 хувьд нь хорих болон баривчлах ял дээр, 3 буюу 3,4 хувьд нь торгох болон албадан ажил хийлгэх ял дээр, 50 буюу 57 хувьд нь хорих ялыг тэнсэж, хянан харгалзах ялд тус тус нэмэгдэл ял болгон оногдуулсан баина. Судалгаанаас үзэхэд дээрхи 87 ялтны 27 буюу 31 хувь нь үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссан, 19 буюу 21,8 хувь нь үндсэн ялаа эдэлж, нэмэгдэл ялаа эдлээгүй, 41 буюу 47 хувь нь үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дуусаагүй буюу хугацаа нь болоогүй байна. Шүүхээс авто ослын хэрэгт тодорхой үйл ажиллагаа явуулах, эрх хасах ял оногдуулах ажиллагаа 2010 онд 50 хувь, 2011 онд 29 хувиар тус тус өссөн байна. Цаашид дээрхи төрлийн ялын биелэлтэнд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай гэж үзнэ.  

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ