Оюутнууд тэтгэлгээ авч эхэллээ
БСШУЯ-наас 63 дугаар тушаалаар ШУТИС-ийн оройн ангид суралцаж буй 5906 оюутанг өдрийн ангийн оюутнаар тооцох тушаал гаргаж, оюутнууд тэтгэлгийн мөнгө авах эрхтэй болсон билээ. Тэд тэтгэлгээ өнөөдрөөс авч эхэлсэн байна. Одоогийн байдлаар 84 их дээд сургуулийн 136,637 суралцагчийн нэг сарын тэтгэлгийн мөнгө болох 9.6 тэрбум төгрөгөөс 14 мянган оюутан тэтгэлгээ авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ