“Ардчилсан засаглал” ном бэстселлерүүдийн жагсаалтад багтав

img

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүнээс дутахааргүй номын худалдан авалтын хэмжээ ихэсч байгаа ажээ. Учир нь, хүмүүс Цагаан сараар  бие биедээ ном бэлэглэхийг хүндтэй бэлэг хэмээн үзэх болсон байна. Өнгөрсөн долоо хоногийн борлуулалтаараа тэргүүлсэн номуудыг ажиглавал уншигчид үүх түүхээ судалж сонирхон, Их Монгол улсын байлдан дагуулалтын үеийн түүхийн номыг илүүтэй худалдан авчээ. Мөн оюутан, сурагчдын дунд эрэлттэй байгаа англи хэлний толь бичиг, эртний Түвдийн нууц жор зэрэг олон сонирхолтой ном өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн байна.
  1. Очир огтлогч
  2. Эртний Түвдийн залуужуулах нууц жор
  3. Яаж жаргах вэ?
  4. Oxford Monsudar
  5. Эдийн засгийн алуурчдын золиосууд
  6. Монголын нууц товчоо
  7. Сургамжит өгүүллэгүүд - 4
  8. Монголын Их Хатдын нууц товчоо
  9. Чингис хаан
10. Ардчилсан засаглал 1206

СЭТГЭГДЭЛ БИЧИХ