Леброн, Уэйд нар Орландогийн шидтэнүүдийг сөхрүүллээ

img

Өнөөдөр өглөө Майами Хит болон Орландо Мэжик багууд учраа тааран тоглолоо.  Энэхүү тоглолтод Майами Хитийнхэн  илт давуурхан ялалт байгуулсан юм. NBA-гийн өнгийг тодорхойлох хоёр хүчирхэг багийн тулаан олны сонирхлыг ихээр татаж байсан ч талбайн эзэд 90:78 буюу 12 онооны зөрүүгээр илүүрхсэн юм. Тоглолтын эхний үед хоёр баг эн тэнцүү оноо /Майами 22:19 Орландо/ авч байсан ч хоёрдугаар үед Майамигийн тоглогчид тэр дундаа лидерүүд нь тоглолтын санаачлагыг гартаа авч эсрэг багаасаа 21 оноо салгаж дөнгөсөн бол Шидтэнүүд ердөө 12 оноо авсан юм. Улмаар тоглолт Майамигийн давамгайлал дор үргэлжилсээр цаг дууссан билээ. Энэ тоглолтод талбайн эздээс Леброн Жеймс 25, Дуэйн Уэйд 27 оноо авч багийнхнаа хошуучилсан. Мөн сэлгээнээс гарсан Удонис Хаслем 10 оноо, төвийн тоглогч Крис Бош 8 оноо, Марио Чалмерс 6 оноо авсныг эс тооцвол хоёр онооны машин нь багаа хожилд хүргэлээ гэж дүгнэж болохуйц. Орландо Мэжикээс багийн лидер Дуайт Ховард ердөө 12-хон оноо авсан ба Жи Жи Редик 17 оноо авч багаа тэргүүлсэн. Шидтэнүүд Майамигийн эсрэг тулаанд ийнхүү илт давуу ялагдлаа. Ингэснээр Майами Хит бүстээ нэгдүгээр байранд бичигдэж эхэллээ. Тэд 25 хожил, 7 хожигдолтой болсноор Чикаго буллзыг ухраан нэгт орж байна. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amaraa:
orlando nba-giin shildeg bag mon uu? setguulch nar bas hudlaa burhiimaa.
2013-03-29
go Miami gooooooooooooooo
2012-02-20