Хорихоос суллагдсан иргэдийг бичиг баримтжуулжээ

img

Цагдаагийн Ерөнхий газраас “Олон нийт- цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр” хэрэгжүүлээд байгагүй хугацааг өнгөрсөн билээ. Уг ажлын хүрээнд  Дорнод аймгийн Цагдаагийн газар нь хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй, хорихоос суллагдсан хүмүүст хяналт тавих, нийгэмшүүлэх чиглэлээр багийн засаг дарга, иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтран ажилласан байна. Ингэснээр хорихоос суллагдсан гурван хүнийг иргэний үнэмлэх бичиг баримттай болгож, таван хүнийг хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстай хамтран ажиллаж зуучилж ажлын байртай болгожээ. Мөн аймгийн гурван сумын 10 хүнийг архины сайн дурын эмчилгээнд явуулж эмчлүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ